Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан Монгол зэс корпорацийнхан ЦЕГ-т байцаалт өгч байна

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Яг одоо үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүшин Цагдаагийн ерөнхий газарт байцаалт мэдүүлэг өгч байна.