nas.jpg
2019-03-07 17:08
Насанд хүрээгүй хүүхдүүд хулгай, дээрэм танхайн хэрэгт их холбогдож байна. Тухайлбал, насанд хүрээгүй этгээдүүд бүлэглэн нийт 17 удаагийн үйлдэлтэй, 38 сая төгрөгийн хохиролтой хулгайн гэмт хэрэг үйлджээ. Уг хэргийг Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна. Тэд дэлгүүр худалдааны төв болон автозасварын газруудыг ухаж хулгай хийдэг байжээ.

orhon-2.jpg
2019-03-07 17:01
Худалдаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон өнөөдөр 17:00 цагаас төв салбарын байрандаа мэдээлэл хийх гэж байна. Тэрбээр саяхан 461 дүгээр хорих ангид нэг хоног саатуулагдаад гарч ирсэн билээ.  

uws.jpg
2019-03-07 16:55
Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага 16 удаа иржээ. Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэр Шадивлан зусланд өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд шар өвсний […]

hhhhhhh.jpg
2019-03-07 16:38
Баянзүрх дүүргийн Х хороонд барьж ашиглалтад оруулсан лаборатори 142 дугаар сургуулийг өнөөдөр нээлээ. Нийтдээ 480 хүүхэд хичээллэх боломжтой тус байрыг “Түмэн өргөө хаус” компанийнхан сургуулийн стандартаар барьсан бөгөөд уг барилгыг дөрвөн тэрбум 350 сая төгрөгөөр худалдан авч, төрийн өмчийн сургууль байгуулжээ. Өнөөдрийн байдлаар тус сургуульд 22 бүлгийн 710 хүүхэд суралцаж, 56 багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж […]

gomd.jpg
2019-03-07 16:19
Энэ жил Улаанбаатар төмөр замын 70 жилийн түүхэн ойг угтаж зохиох ажлын хүрээнд УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага Ахмадын байгууллагуудтайгаа хамтран улсын хойт хилийн өртөө Сүхбаатараас өмнөд хилийн боомт Замын-Үүд хүртэлх төмөр замын өртөө зангилаадуудаар явж 1,500 гаруй төмөр замчидтай “Ахмад залуу үеийнхний уулзалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ. Өнөөдөр энэхүү уулзалт арга хэмжээг Улаанбаатар зангилааны төмөр замчидтай […]

ur.jpg
2019-03-07 16:00
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас энэ оны хоёрдугаар сарын 22-ны хооронд “Дарь-Эхийн хөгжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа. Эссэ бичлэгийн уралдаанд Баянзүрх дүүргийн II, XXI, XXVII хорооны 275 сурагч бүтээлээ ирүүлжээ. Уралдааны дунд ангийн ангиллын […]

03-5.jpg
2019-03-07 15:46
Каракаст саатуулагсан  Америкийн сэтгүүлч Коди Уэддлийг Венесуэлийн засаг захиргаа лхагва гарагт сулласан гэж  “Локал 10” теле суваг дамжууллаа. Уэддл болон түүний хамтран зүтгэгч Карлос Камачо нар 12 цаг саатуулагдсан бөгөөд Венесуэлийн цэргийн сөрөх тагнуулын байранд байцаалт өгсөн гэж Венесуэлийн Сэтгүүлчдийн холбоо мэдээлжээ. Сэтгүүлч Коди Уэддл нь 29 настай бөгөөд 2014 оноос эхлэн хараат бус сэтгүүлчээр ажилласан. Венесуэлийн сөрөг […]

horihbbb.jpg
2019-03-07 15:13
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй 4 хоригдлыг хугацааны өмнө суллаж, 2 хоригдлын дэглэмийг буурууллаа. Тодруулбал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тухайн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй 6 хоригдлыг […]

tsas.jpg
2019-03-07 14:34
Гуравдугаар сард ихэнх нутгаар дулаан байх боловч салхины эрч ширүүсч цасан болон шороон шуургатай байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газар мэдээлэв. Маргааш буюу 8-нд ихэнх нутгаар хүйтэрч цас орж, салхи шуургатай байх гэнэ. Харин говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж 4-8 градус хүйтэн байх аж. Сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав […]

2323-1.jpg
2019-03-07 14:25
Олон улсын эмэгтэйчүүдийн баяр угтсан “Сайхан монгол ээж” 1000 ээжийн баяр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүд санаачилж, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэн ээжүүдэд баярын мэнд хүргэж, үг хэлэхдээ охид, эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөө Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон төлөвлөж буй […]