2019-03-07 15:461min00

Каракаст саатуулагсан Америкийн сэтгүүлчийг суллажээ

03

Каракаст саатуулагсан  Америкийн сэтгүүлч Коди Уэддлийг Венесуэлийн засаг захиргаа лхагва гарагт сулласан гэж  “Локал 10” теле суваг дамжууллаа.

Уэддл болон түүний хамтран зүтгэгч Карлос Камачо нар 12 цаг саатуулагдсан бөгөөд Венесуэлийн цэргийн сөрөх тагнуулын байранд байцаалт өгсөн гэж Венесуэлийн Сэтгүүлчдийн холбоо мэдээлжээ.

Сэтгүүлч Коди Уэддл нь 29 настай бөгөөд 2014 оноос эхлэн хараат бус сэтгүүлчээр ажилласан. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог Каракаст ирсэн тухай мэдээлэх ажиллагаанд оролцсон гэж “Фокс Ньюс”-т мэдээлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй