irgen.jpg
2019-03-07 13:15
Энэтхэг Улсаас Монголд ажиллаж байгаа иргэн улаан бурханаар өвчилсөн тохиолдол өчигдөр /2019.03.06/ гарчээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр /2019.03.07/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн уурхайд ажилладаг гадаад инженер халуурч, биеэр нь тууралт гараад эмнэлэгт хандсан. Ингээд шуурхай шинжилгээ авахад улаанбурхан өвчин мөн болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо. Өнөө өглөө ХӨСҮТ-ийн […]

bayarmaa.jpeg
2019-03-07 13:11
2019 оны 03-р сарын 6-ны өдөр хуралдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс www.Dorgio.mn сайт (сэтгүүлч А.Баярмаа) болон иргэн А нарт 2018 оны 05-р сард БЗД-ийн цагдаагаас оногдуулсан торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэв. Ийнхүү цагдаагийн шийтгэвэр хууль бус байсныг шүүхээс тогтоолоо. Эргэн сануулбал dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа нь Стандарт, Хэмжил Зүйн Газрын дарга Г.Гантөмөрийн хууль […]

duuuuu.jpg
2019-03-07 13:05
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хашаа, хайс барих ашиглах журам батлах тухай асуудлыг эхлэн хэлэлцлээ. Журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцууллаа. Журмын төслийг боловсруулахдаа Төрийн ордноос 0.5 км радиуст 84.2 км газар, өнгөрсөн онд Их […]

geree.jpg
2019-03-07 12:45
БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг гуравдугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ. Энэ жилийн хувьд цахим бүртгэл хийж байгаа нь иргэдийг олон цагаар гадаа зогсож, дугаарлахгүйгээр ажил, гэрээсээ, гар утсаараа бүртгүүлэх боломжийг олгож байгаа гэдгийг албаныхан онцоллоо. Цахим бүртгэл 2019 оны гуравдугаар […]

gants.jpg
2019-03-07 12:33
Видео стриминг үйлчилгээний аварга компани Нэтфликс нэрт зохиолч Габриел Гарсиа Маркезын 1967 онд анх хэвлэгдсэн “Зуун жилийн ганцаардал” романыг дэлгэцийн бүтээл болгох эрхийг авснаа өчигдөр зарлажээ. Романыг испани хэл дээр бүтээгдэх цуврал кино болгох бөгөөд зургийг нь зохиолчийн эх орон Колумбид авч, зохиолчийн хөвгүүд Родриго Гарсиа, Гонзола Гарсиа Барча нар гүйцэтгэх продюсерээр ажиллахаар болсон байна. […]

puuuuuu.jpg
2019-03-07 12:24
 Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Холбооны Аюулаас Хамгаалах Байгууллагын удирдлагуудтай уулзаж, үг хэлсэн байна. Тэр энэ үеэр Оросын газар нутаг дээр гадаад орнуудын тагнуулын үйл ажиллагаа эрчимжсэнийг дуулгаад шинээр зохион бүтээсэн зэр зэвсгийн мэдээлэл алдагдах аюул өсөн нэмэгдэж байгаа тул нууцлал хамгаалалтыг сайжруулахыг уриалжээ. Мөн 2018 онд Оросын аюулаас хамгаалах […]

surrrrr.jpg
2019-03-07 12:04
Өчигдөр (2019.03.06) Засгийн газрын хуралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжийн бодлого, өнөөгийн байдлын талаар сайд Ё.Баатарбилэг танилцуулав. Дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж мөрдүүлэхийг даалгав. Түрээсийн сурах бичгээр хангахад шаардагдах хөрөнгийг […]

hotttt.jpg
2019-03-07 11:56
Герман Монголын Дипломат Харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойн хүрээнд Монгол Германы хамтарсан ” Отгонбаяр” сангийн санаачилж зохион байгуулсан Европын улсуудад ажиллан амьдарч байгаа мэргэжлийн зураачид, дизайнерууд мөн артистуудын туурвил бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл явдал анх удаа Герман улсын нийслэл Берлин хотноо боллоо. Гуравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн Монголын […]

em.jpg
2019-03-07 11:46
“Манай улс Азийн бүсийн бусад орнуудаас 2-3 дахин илүү үнэтэй эм хэрэглэдэг гэнэ. Энэ ч үүднээс эмийг ширхэглэж буюу баган хэмжээгээр худалдаж авдаг нь үнийг нэмэгдүүлж, чанаргүй эм авах суурь нь болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.  Эрүүл мэндийн яам 2019 онд хэрэгжүүлэх томоохон найман зорилт тавьжээ. Үүний нэг нь эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, хууль, […]