“Манай улс Азийн бүсийн бусад орнуудаас 2-3 дахин илүү үнэтэй эм хэрэглэдэг гэнэ. Энэ ч үүднээс эмийг ширхэглэж буюу баган хэмжээгээр худалдаж авдаг нь үнийг нэмэгдүүлж, чанаргүй эм авах суурь нь болж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эрүүл мэндийн яам 2019 онд хэрэгжүүлэх томоохон найман зорилт тавьжээ. Үүний нэг нь эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Иргэндийн 61.3 хувь нь эмийн зохистой хэрэглээний талаар мэдлэггүй байдаг аж. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг эм гэж ойлгон өвчин эмгэгийг анагаах зорилгоор хэрэглэх тохиолдол түгээмэл гардаг байна. Түүнчлэн эмийн санд ирсэн жорын 80.9 хувь нь жор бичилтийн стандарт хангадаггүй аж. Мөн эмийн үнэ олон улсын жишгээс 2-4 дахин өндөр байгаа ажээ.
Тиймээс эмийн чанар, аюулгүй байдлыг хангах цахим жорын тогтолцоог 2019 онд бүрэн нэвтрүүлэх юм байна. Мөн Эмийн үнийн дээд жишиг хэрэгжүүлж, эмийн сангууд эмийн үнийг ил тод байрлуулахыг шаардах юм байна.
Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн зонхилон хэрэглэдэг эмэнд 80 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлдэг ч эмийн үнэ өндөр байгааг нуух шаардлагагүй. Бид эмийн үнийг буруулахаар олон чиглэлд ажиллах шаардлагатай байгаа талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Монгол Улс эмийн зохицуулалтын агентлагаа байгуулах хэрэгтэй гэж Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн асуудал хариуцсан бүлгийн ахлагч Патрик Л.Осеве сануулсан.
1 comment
манайх чинь барааны үнэ нь евро стандартай, ажилчиндын цалин нь Африк стандартай шүү дээ. Мэддэгүй юм уу хаашаа юм.