Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Баянзүрх дүүргийн Х хороо ерөнхий боловсролын сургуультай боллоо – updown.mn

Баянзүрх дүүргийн Х хороо ерөнхий боловсролын сургуультай боллоо

Баянзүрх дүүргийн Х хороонд барьж ашиглалтад оруулсан лаборатори 142 дугаар сургуулийг өнөөдөр нээлээ. Нийтдээ 480 хүүхэд хичээллэх боломжтой тус байрыг “Түмэн өргөө хаус” компанийнхан сургуулийн стандартаар барьсан бөгөөд уг барилгыг дөрвөн тэрбум 350 сая төгрөгөөр худалдан авч, төрийн өмчийн сургууль байгуулжээ. Өнөөдрийн байдлаар тус сургуульд 22 бүлгийн 710 хүүхэд суралцаж, 56 багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байгаа ажээ. Нээлтийн ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын мэндчилгээг уншиж, танилцуулсан юм.

Мэндчилгээнд “Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар 2019 онд цэцэрлэгийн 91, сургуулийн 54, бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын 27, спортны заалны ес гээд нийтдээ боловсролын байгууллагын 182 барилга барихаар ажиллаж байна. Үүнээс энэ онд 136 барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Нийслэлийн удирдлага боловсролын салбарын үйл ажиллагаанд байнга дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно” гэжээ.

Ташрамд сонирхуулахад, Баянзүрх дүүргийн X хороо өмнө нь сургуульгүй байв. Тэгвэл тус сургуулийг ашиглалтад оруулснаар хорооны хүүхдүүд гэрээсээ хол явж сурах бэрхшээлгүй болж буй. Цаашлаад тухайн хорооны хүүхдүүд хичээллэдэг байсан “Баянзүрх”, “Амгалан” цогцолбор, 92 дугаар сургуулийн ачаалал ч багасаж байгаа юм. Нээлтийн ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, төлөөлөгч Д.Мөнхжаргал, Т.Цэрэнноров, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын албаны хүмүүс оролцлоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн