1212.jpg
2019-03-22 14:27
Бразилд авилгын эсрэг мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд 2016-2018 онуудад тус улсын Ерөнхийлөгч байсан Мишель Темер баривчлагдсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч асан өмнө нь хэд хэдэн авилгын хэрэгт нэр холбогдож байсан бөгөөд түүнийг баривчлах нь цаг хугацааны асуудал л байжээ. Бразилын хэвлэлээр цацагдаж буй мэдээллээр цагдаагийн байгууллага Мишель Темерийг лхагва гаригаас эхлэн эрэн сурвалжилсаар пүрэв […]

1tramp.jpg
2019-03-22 14:21
Массажны салоны хэрэг буюу Дональд Трамптай холбогдож буй эмэгтэй хэн бэ? Энэ сарын дундаар Америкийн Ардчилсан намын дөрвөн том улстөрч АНУ-ын Аюулгүй байдлын гурван чухал албанд захидал илгээжээ. Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын байнгын хорооны дарга Адам Шифф, Төлөөлөгчдийн танхимын Шүүх хорооны дарга Жерри Нэдлер, Сенатын тагнуулын онцгой хорооны дэд дарга Марк Уорнер, Сенатын шүүхийн хорооны гишүүн […]

zorig.jpg
2019-03-22 13:52
Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдаж байна. Хэлэлцэж байгаа асуудал нь С.Зориг агсны амь насаа алдсан хэрэг гэж эх сурвалжууд мэдээлжээ. Энэ хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уг хэргийн талаар ноцтой зүйл ярьсан байгаа. Асуудлыг өнөөдөр Засгийн газраар хэлэлцэж байгаа сурагтай.

sagsai.jpg
2019-03-22 13:51
Шүүх, прокурорын байгууллагынхан холбогдсон дуулиан дэгдсээр байгаа үед УЕПГ-ын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байсан Ё.Сагсайн согтуу, нүцгэн байгаа 34 секундын бичлэг цацагдав. Бичлэгт: Эрэгтэй хүн: Үнэнгээ хэл. Чи энэ хүнийг бэлгийн дарамтанд оруулсан уу. Яг үнэнгээ хэл? Прокурор Ё.Сагсай: Үнэн үнэн. Эрэгтэй хүн: Сая секс хийж байхад нь би орж ирээ […]

hurelsuh-u-1.jpg
2019-03-22 13:43
Үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл, казах түмний олон зуун жилийн түүхэн уламжлалт Наурыз баярыг тохиолдуулан эх орны өнцөг булан бүрт аж төрөн амьдарч байгаа нийт казах иргэд Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баярын мэндчилгээ дэвшүүлье. Жилдээ нэг тохиох Наурыз баяраа элбэг дэлбэг угтаж, […]

zaaza.jpg
2019-03-22 13:20
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд өнөөдөр /2019.03.22/ зургаан настай эрэгтэй хүүхэд осгож нас баржээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гурван давхраас цонхоороо унаж бэртжээ. Улмаар эмнэлгийн тусламж авалгүй 2-3 цаг хэвтсэн учраас осгож нас барсан аж. Түргэн тусламжийнхан тухайн өдрийн 11.00 цагийн орчимд ирсэн ч амьсгал хураасан байжээ. Дээрх хэргийг тус […]

MIAT.jpg
2019-03-22 13:17
МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа, хууль, эрх зүй эрхэлсэн дэд захирлаар 2016 оны арванхоёрдугаар сард томилогдон ажиллаж буй Нямаагийн Энхбаатарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргээд нэлээд хугацаа өнгөрөв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Шадар сайд байхад туслах нь асан Н.Энхбаатарыг АТГ-ынхан […]

em-3.jpg
2019-03-22 13:06
“Эко-Алтан Заамар” компанийн уурхайн нурангид дарагдсан нэрвэгдэгсдийг эрэн хайх ажиллагаанд үүрэг гүйцэтгэн ажилласан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дархлааг дэмжих, нөхөн сэргээх эмчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Цахиур төмөр” ХХК-ийн зүгээс хоёр төрлийн эм бэлдмэлийг хүлээлгэн өглөө. Тус уулзалтанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Налайх дүүргийн Уул уурхайн аврах ангийн захирагч, хурандаа Г.Буянтогтох, “Цахиур төмөр” компанийн […]

bal.jpg
2019-03-22 12:35
Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Монголын төр засгийг 44 жил удирдсан XX зууны манлай удирдагч Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” УСК бүтээхээр болжээ. УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээхээр болсноо өнөөдөр /2019.03.22/ мэдээллээ. Киноны дүрүүдийг одоогоор сонгож байгаа ч өмнөх уран бүтээлүүд дээр хамтран ажилласан найруулагч, продюсерүүд ажиллах юм […]

03-21.jpg
2019-03-22 12:34
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны засаг захиргааны ажилтан асан Александр Беналля гар буу бариад селфи хийснээсээ болж шүүхэд дуудагдлаа. Түүнийг В ангиллын зэвсэг хууль бусаар авч явсан гэж буруутгасан байна. Харин Бенналя өөрөө энэ гар бууг усан буу байсан гэж мэдэгджээ. Нийгэм даяар дуулиан тариад бу энэ селфиг тэрбээр 2017 онд Ерөнхийлөгчийн аянд оролцож байхдаа Пуатье […]