Дэлхийд

Макроны туслах тоглоомон буу барив уу, жинхэнэ буу барив уу

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны засаг захиргааны ажилтан асан Александр Беналля гар буу бариад селфи хийснээсээ болж шүүхэд дуудагдлаа. Түүнийг В ангиллын зэвсэг хууль бусаар авч явсан гэж буруутгасан байна.

Харин Бенналя өөрөө энэ гар бууг усан буу байсан гэж мэдэгджээ. Нийгэм даяар дуулиан тариад бу энэ селфиг тэрбээр 2017 онд Ерөнхийлөгчийн аянд оролцож байхдаа Пуатье хотод авахуулсан аж. Зураг дээр Макроны зөвлөх асан Бенналя үйлчлэгч эмэгтэйн толгойд гар буу тулгасан байна. Шинжээчид улстөрчийн хэлсэн усан буу байсан гэдгийг худал мэдэгдэл гэж үзжээ.

585569-01-02 Макроны туслах тоглоомон буу барив уу, жинхэнэ буу барив уу

Бенналягийн хувьд энэ бол анхны тарьсан дуулиан нь биш. Өнгөрсөн оны долдугаар сард улстөрч эр тавдугаар сарын 1-ний жагсаалын үеэр нэгэн бүсгүйд бүдүүлгээр хандаж, дараа нь нэгэн залууг зодсон. Бенналяг хүчирхийлэл үйлдсэн, төрийн албан үйл хэрэгт хутгалдсан, тэмдэг хууль бусаар зүүсэн, видео камерын бичлэгийг нуусан, албаны нууц задруулсан зэрэг хэрэгт буруутгажээ.

Эх сурвалж: www.vesti.ru

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close