Бразилд авилгын эсрэг мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд 2016-2018 онуудад тус улсын Ерөнхийлөгч байсан Мишель Темер баривчлагдсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч асан өмнө нь хэд хэдэн авилгын хэрэгт нэр холбогдож байсан бөгөөд түүнийг баривчлах нь цаг хугацааны асуудал л байжээ.
Бразилын хэвлэлээр цацагдаж буй мэдээллээр цагдаагийн байгууллага Мишель Темерийг лхагва гаригаас эхлэн эрэн сурвалжилсаар пүрэв гаригийн өглөө л Сан-Паула хотоос баривчилжээ. Түүнийг тэр өдрөө онгоцоор Рио-де-Жанейрод авчирсан байна.
Мөн гадна тэр өдөр Мишель Темерийн үед тус улсын Эрчим хүчний яамны сайд байсан Морейра Франко бас баривчлагджээ.