ffffffffff.jpg

2019-01-14 11:47
Сар шинийн баяр дөхсөнөөс автомашины хөдөлгөөн нэмэгдэж, их хэмжээний цасанд зам даваа хаагдан, хальтиргаа, гулгаа үүсээд буй нөхцөлд иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг МХЕГ-аас зөвлөжээ. Үүнд: Олон улсын болон улсын чанартай авто замыг хариуцагч байгууллагууд, түүний харьяа ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгүүд шаардлагатай машин механизм, тоног […]

bayr.jpg

2019-01-14 11:40
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг мөсний баяр гуравдугаар сарын 1-4-нд “Хөх сувд” нэрийн дор болно. Жил бүр уламжлал болдог мөсний баярт урлаг, спортын олон арга хэмжээ зохиогдож ирснээр нийслэл хотынхон төдийгүй бусад аймаг, орон нутгийн иргэд, гадна дотны жуулчид, зочдыг татдаг нэг ёсны […]

gahai.jpg

2019-01-14 11:31
Гахайн мялзан өвчин нь хүнд халдахгүй боловч гахайн мах, өөх агуулсан түүхий болон хагас бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ сайтар анхаарч, бүрэн гүйцэд болгож хэрэглэнэ үү. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

solongos-emneleg.jpg

2019-01-14 11:25
БНСУ-ын Чонжүгийн цагдаагийн газраас эрхтэн наймаалах хэргийн холбогдогч болох 55 настай эрэгтэй А, 49 настай эмэгтэй Б нарыг байцаан шалгаж байна. А нь өнгөрсөн жилийн тавдугаар сараас бөөрний дутагдалд орж бөөр солиулах шаардлагатай болсон тул хуучны танил Б-д хандан бөөрөө өгвөл багагүй мөнгө өгье хэмээн харилцан тохиролцож эрхтэн наймаалах гэрээ хийжээ. Гэрээндээ урьдчилгаа 100 сая […]

tsagdaa-2.jpg

2019-01-14 11:18
БЗД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст энэ сарын 12-13-нд шилжих шөнө 01:00 цагийн үед зодоон болж буй дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан Баянмонгол хороололд очиход ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар н.Ариунбатын гэрт согтууруулах ундаа хэрэглэж байгаад улмаар хоорондоо маргалдан зодолдож, нэгнийхээ тархи толгойг гэмтээсэн байжээ. […]

tetzzz.jpg

2019-01-14 11:17
Засгийн газрын энэ сарын 9-ны өдөр хуралдсан ээлжит хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчтай холбоотой журмуудын төслийг хэлэлцэн баталлаа. Төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгоно. Тухайлбал эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон […]

iiiiiiiii-1.jpg

2019-01-14 11:09
Элдэв төрлийн нэмэлт хоол тэжээл, ялангуяа Е витаминыг ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд огтхон ч сайн нөлөө үзүүлэхгүй гэдгийг америк эрдэмтэд сануулж байна. Тэдний сүүлийн хэдэн жил хийсэн судалгаагаар энэ төрлийн витаминыг хэтрүүлэн хэрэглэснээр хорт хавдар, тэр дундаа ходоодны хорт хавдар тусах магадлал нэмэгддэг байж болзошгүй аж. Эрдэмтэд болон эмч нар энэхүү судалгаагаа цаашид үргэлжлүүлэн […]

micro.jpg

2019-01-14 10:55
Бичил долгионы зуух ямар ч гэм хоргүй гэж хүмүүс хардаг. Тэгвэл түүнийг гэм хорынх нь түвшнээр Европ даяар явж буй хэдэн сая автомашинтай зүйрлэх нь бий. Бичил долгионы зуух нь дэлхийн дулааралд үнэтэй хувь нэмэр оруулагч гэнэ. Учир нь энэ техник нэг жилийн хугацаанд 6.8 сая машинтай тэнцэхүйц хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг юм байна. Үүнээс […]

dorligjav-d.jpg

2019-01-14 10:34
Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ. Тэднийг анхан шатны шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан. Харин Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гарган дахин шүүх […]

har.jpg

2019-01-14 10:30
Ислэгтэй, хивэгтэй хар талх идэх нь эрүүл мэндэд нэн тустай болохыг Шинэ Зеландын Отагогийн их сургуулийн эрдэмтэн Эндрю Рэйнольдс хэлж байна. Тэрээр энэ чиглэлээр багагүй хугацаанд цөөнгүй хүний бие дээр судалгаа хийсэн бөгөөд ислэг ихтэй, хивэгтэй хар талх хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүсийн хорт хавдраар өвчлөх эрсдэл огт хэрэглэдэггүй буюу хааяа нэг хэрэглэдэг хүмүүсийнхээс эрс […]