Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг авлига албан тушаалын хэргээр ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ. Тэднийг анхан шатны шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан. Харин Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гарган дахин шүүх хуралдааныг товложээ.
Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж, дөрвөн сая ам.долларыг авсан гэх хэрэгт буруутган шалгах болсон юм. Ингэхдээ дээрх мөнгийг дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх мэдээллийг Т.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд энэ мэдээлэлтэй холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.
Д.Дорлигжав нарын өмгөөлөгчдийн зүгээс ЭХХШТХ-ийн 14.9-р зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг тайлбарлан нотолж чадаагүй яллагдагч нарыг 1 сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэр гаргасан цагдан хорих захирамжийг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг энэ сарын 14-ний өдөр буюу өнөөдөр 15:30 цагт товлоод байна.
2 comments
Гайхах юу байна,болдог л асуудал,эхлээд нэг их сүр бадруулан тэрнийг хорьлоо барилаа гэж зарладаг,тэгээд нэг бол гаргана,эсвэл тэмнэлэгт хэвтүүлэж эрхлүүлэнэ,энэ чинь хэвшсэн,шалгарсан технологи шүүдээ.
sain salga?ene ni hynii muud dyrlaj baigaa zyil ogthon ch bys?Bid yamar niigemd amidarch baigaagaan yygeer hyazgaarlaj bolohgyi ee!!!niigemiin maani mass ikhenhdee sydarga tegs hybiarlalttai niigem hyseed bna!ardyyd aa!!