tok.jpg

2018-11-21 17:06
Монголын Олимпийн Таеквондогийн Холбооны ээлжит бус Их Хурал 2018 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Монголын Үндэсний Олимпийн Хороонд болох гэж байна. Ийнхүү 12 жилийн дараа хуралдах болсон нь тус холбооны тамирчин У.Сүрэнгээс сэргээшийн зөрчил илэрсний улмаас холбооны удирдлагууд болох ерөнхийлөгч Д.Энхбат, ерөнхий нарийн бичгийн дарга С.Ган-Эрдэнэ нар ёс зүйн хариуцлага хүлээн 2018 оны 10-р сарын […]

polll.jpg

2018-11-21 16:45
Өмнөд Солонгосын иргэн Ким Жон Ян өнөөдөр Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Уг суудалд өмнө нь Хятадын иргэн Мэн Хонвэй сууж байсан ч есдүгээр сарын сүүлээр Францаас эх орондоо очоод авлигын хэргээр баривчлагдсан юм. Интерполын ерөнхийлөгчид тус байгууллагын дэд ерөнхийлөгч, Оросын дотоод хэргийн яамны генерал Александр Прокопчук нэр дэвшсэн боловч АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд хүчтэй эсэргүүцэж, оронд […]

46525513_1931826497112892_6615528032855654400_n-1024x488.jpg

2018-11-21 16:37
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.11.21) хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийн нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай […]

medee-7.jpg

2018-11-21 16:02
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Суурь судалгааны сангийн Ерөнхийлөгч В.Я.Панченко тэргүүтэй албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяр нар байлцлаа. […]

tenemel.jpg

2018-11-21 15:47
Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байранд байрлуулах, нийгэмшүүлэх, амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, бичиг баримтжуулахад шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцаас гаргахаар болов. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1375 хүн орон гэргүй, тэнэмэл амьдралтай гэсэн бүртгэл гарсан байна. Үүний 270 нь орон нутгийн, 1105 нь нийслэлийн харьяалалтай бөгөөд 1083 нь эрэгтэй, 276 нь […]

emeelt.jpg

2018-11-21 15:28
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо (ТОАҮАХ)-ноос өнөөдөр мэдээлэл хийж, хувийн хэвшлийн 17 компанийн автобусууд үйлчилгээнд явах боломжгүй болж байгаагаа дуулгалаа. Учир нь нийтийн тээврийн компаниуд шатахууны үнийн өсөлтөөс үүдэн алдагдал хүлээсээр байгаа бөгөөд шатахуун нийлүүлэгч компаниуд цаашид зээлээр олгох үнийн дүнгээ өсгөх боломжгүй, зарим нь зээлээр олгохгүй гэдгээ албан бичгээр мэдэгджээ. Тодруулбал, 2015 оноос […]

nnnnnnn-2.jpg

2018-11-21 15:17
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой хулгайлах гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэний орон сууцнаас үнэт эдлэл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн Б гэгч нь хулгайлсан эд зүйлээ иргэдийн нэрлэж заншсанаар “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг алт, […]

medee-6.jpg

2018-11-21 14:31
Германы эрх баригч консерватив намын тэргүүний суудалд Ангела Меркелийг залгамжлахын төлөө өрсөлдөөн ид өрнөж байна. Нэр дэвшигчдийг 62 настай Фридрих Мерц тэргүүлж байгаа бөгөөд тэр Герман орныг улс төр, эдийн засгийн хямралаас гаргахаа амлаж байгаа юм. Түүнийг Германы Христийн Ардчилсан Намын дараагийн тэргүүн болно гэдэгт олон хүн итгэлтэй байв. Энэ долоо хоногт тэр хөрөнгө орлогын […]

nnnnnn.jpg

2018-11-21 13:36
“Аврагчийн хөрөг” булангаараа эгэл даруухан ажиллаж амьдарч, өөрийн гэсэн өнгө будагтай амьдралын түүхээ тод томруунаар бүтээж яваа алба хаагчдынхаа амьдрал, ажил үйлсийн амжилт бүтээл, ая данг уншигч танаа хүргэхээ зорьдог билээ. Тиймээс энэ удаа бид Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн усчин аврагч, ахлах ахлагч О.Эрдэнэцогтыг уншигч та бүхэнтэй уулзуулахаар урьсан юм. […]

z-enhbold-1.jpg

2018-11-21 13:28
Ерөнхийлөгчийн хоригийн талаар болон цаг үеийн зарим асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулга авлаа. -Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй. Ирэх он төсөвгүй болно гэсэн үндэслэлийг Та хэр бодитой гэж үзэж байна вэ? -Хоригийг ер хүлээж авахгүйгээр шийдчихсэн, тэгээд янз бүрийн худлаа шалтаг яриад байна л даа. Д.Оюунхорол гишүүний ажлын хэсэг төсвийг Ерөнхийлөгчийн […]