Нийтийн тээврийн автобуснууд Даваа гарагаас үйлчилгээнд гарах аргагүй болжээ

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо (ТОАҮАХ)-ноос өнөөдөр мэдээлэл хийж, хувийн хэвшлийн 17 компанийн автобусууд үйлчилгээнд явах боломжгүй болж байгаагаа дуулгалаа. Учир нь нийтийн тээврийн компаниуд шатахууны үнийн өсөлтөөс үүдэн алдагдал хүлээсээр байгаа бөгөөд шатахуун нийлүүлэгч компаниуд цаашид зээлээр олгох үнийн дүнгээ өсгөх боломжгүй, зарим нь зээлээр олгохгүй гэдгээ албан бичгээр мэдэгджээ.

Тодруулбал, 2015 оноос нийтийн тээвэрт ухаалаг үйлчилгээ нэвтрүүлснээр нийтийн тээврийн санхүүжилтийг “Машин цагийн зардал” хэмээх хэмжүүрээр тооцон олгох болсон бөгөөд энэ мөнгийг 2017 оны есдүгээр сараас 30,672 төгрөг болгосон байдаг. Гэвч өнөөдөр дизель түлшний үнэ 2,390 төгрөг болсноор нэг машин цагийн бодит зардал 39,736 төгрөг болчихоод байгаа тул өртгөөсөө хямд санхүүжилтээр үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж буйг ТОАҮАХ-ны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн ярилаа.

Гэрэл зургийг MPA.mn ТОАҮАХ-ны тооцоолсноор 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дээрх 17 компанийн зөвхөн шатахууны үнийн зөрүүнээс хүлээж буй алдагдал 5.12 тэрбум төгрөгт хүрчээ. Үнийн зөрүүнээс үүссэн алдагдал 2018 он гарч, шатахууны үнэ нэмснээс хойш бий болжээ. Ийнхүү алдагдал үүссэн тул Машин цагийн зардлыг шинэчлэн тогтоох Ажлын хэсэг, НИТХ-аас баталсан Журамд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг томилогдон өнгөрсөн тавдугаар сард дүгнэлтээ бэлэн болгожээ.

Уг дүгнэлтээр дизель түлшний бөөний үнийг 1,900 төгрөг, ам.долларын ханшийг 2,450 төгрөгөөр тооцон машин цагийн зардлыг 36,540 болгож, энэ онд нэмж 17.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Гэвч энэ тооцоог хийснээс хойш ам долларын ханш л гэхэд 120 төгрөгөөр, дизель түлшний бөөний үнэ литр тутамдаа 490 төгрөгөөр өсчихөөд буй. Энэхүү алдагдлыг нийслэлийн Засаг дарга олгоно хэмээн тухайн үед нийслэлийн Тээврийн газрын дарга нь ТОАҮАХ-нд хариу өгсөн тул хувийн хэвшлийн компаниуд харилцагч байгууллага, банкуудад өр зээл тавьж, өнөөдрийг хүрсэн ч эцэстээ шатахуун нийлүүлэгч компаниуд дахин зээлээр олгох хэмжээгээ нэмэх боломжгүй болсноо албан бичгээр мэдэгдсэн талаар “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуяг ярилаа.

Шатахуун нийлүүлэгчид нэг автобусанд өдөрт 54,000 төгрөгийн шатахуун зээлүүлдэг аж. Гэвч ийнхүү үнэ нэмэгдсэн тул тэр хэмжээний шатахуунаар нийтийн тээвэрт бүрэн үйлчлэх боломжгүй аж. А.Ганхуяг “Манай компанийн хувьд одоогийн байдлаар 150 тонн шатахууны нөөцтэй байна. Энэ нөөцөөр Даваа гарагийн үд хүртэл явах боломжтой” гээд “Ерөнхий сайд шатахууны үнийг тогтвортой байлгах боломжгүй, зах зээлийнх нь зарчмаар явуулна гэж хэлсэн.

Тэгвэл нийтийн тээврийг ч гэсэн зах зээлийнх нь зарчмаар явуулмаар байна. Тэгэхгүй байгаагаас болоод бид өнөөдөр автобуснуудаа шинэчилж чадахгүй, ажилчдынхаа цалин хөлсийг хангалттай өгч чадахгүй, тэдэнд шаардлага тавьж чадахгүйд хүрээд байна. Энэ бол нийтийн тээврийн салбарын бодлого алдагдсантай холбоотой” гэлээ. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 17 компани 950 гаруй автобус 89 чиглэлд өдөр бүр нийслэлийн иргэдэд үйлчилж буй.

Тэдний өдөрт туулдаг нийт зам 250,000 гаруй км бөгөөд энэ нь 12,000 цагийг өдөрт иргэдийг тээвэрлэхэд зарцуулдаг байна. “Авто тээврийн тухай хууль болон Төсвийн тухай хуулиар иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах үүрэг орон нутгийн удирдлагад байдаг. Нийслэлийн Засаг даргад бид олон удаа хандсан. Бид ажил хаях гээгүй гэдгийг иргэд зөв ойлгоосой.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобуснуудад шатахуун нийлүүлэгчид зээлээр шатахуун өгөх боломжгүй болсон учраас үйл ажиллагааг доголдож мэдэх нөхцөл байдал үүсээд байгаа иргэддээ урьдчилан мэдэгдэхийг хүссэн юм” хэмээн эцэст нь Ж.Дамдинсүрэн хэллээ. Тиймээс ТОАҮАХ үнийн зөрүүнээс хүлээж буй алдагдал 5.12 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэж өгөхийг нийслэлийн Засаг даргад уламжлаад 2019 нийслэлийн төсөвтөө дизель түлшний үнийн өсөлтийг нэмж тооцохыг хүсэв.

Эх сурвалж: Ikon.mn

12 thoughts on “Нийтийн тээврийн автобуснууд Даваа гарагаас үйлчилгээнд гарах аргагүй болжээ

  1. ЗОЧИН 2018-11-21 18:36 at 18:36

    НИЙТИЙН ТЭЭВЭР АЛЬ Ч УЛСЫН ГОЛ ЧУХАЛ ТЭЭВЭР БАЙДАГ.ИЙМД ЭРХЭМ УИХ.ЗАСГИЙН ГАЗАР.НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА. ИТХ Д АРД ТҮМЭН УЛААНБААТАРЧУУД МИНЬ БҮГД ХАМТРАН ШААРДАЦГААЯ!

    Хариулах
  2. Natsagsuren 2018-11-21 21:22 at 21:22

    76 ter 5terbum.g shiidej og ta nariin idej uuj bgaa mongonii derged yu ch bish

    Хариулах
  3. Mc/3 2018-11-21 22:45 at 22:45

    Zuw2 ingej l baij l oyutnuud ni jagsaj surj, benzinii une ch bagasaj, tsaashlaad uur2 alhamuudad jagsaj boldog ym bna gesen oilgolt garna.

    Хариулах
  4. Н/д 2018-11-22 09:47 at 09:47

    zuv2 ingej bj mongolchuud negdej chadna

    Хариулах
  5. Зочин 2018-11-22 10:39 at 10:39

    Худлаа амалсан дарга нараас, ажлаа мэдэхгүй мөртлөө мэддэг царайлдаг НТГ-н дарга нараас болж нийслэлчүүд минь хөл залгуулах унаагүй болох нь дээ.Бодит байдлыг нүдээ нээж харах цаг нь болсон. Соёлтой үйлчилгээ шаардахад бас учир бий шүү.

    Хариулах
  6. Нэргүй 2018-11-22 10:59 at 10:59

    ene benzeniig asuudliig bol shiidej boliishde balair yumnuud idej uusan yumnuud ni medegdehgeed duugvi tolgoigooch undiilguj chadahgvi bgan ard tumen chne suirlee suirliin ermegt tulsan bish buur shigdeed bna ene uwliin huitend bid nar ajildaach yawj chadahgvi heden huuhduud mne alhaal hulduj uh gj bga muu ta nar ard iregdee bodood shiideed uguh l asuudal ene jijig bish mash tom asuudal shv

    Хариулах
  7. Нэргүй 2018-11-22 11:02 at 11:02

    odool yag ard iregdeeree bosoj temtsdeg tsag ireed bn

    Хариулах
  8. Иргэн 2018-11-22 12:16 at 12:16

    Ииишш чаваас даа ЖДҮ-ээс луйвардаж, хулгайлж авсан 4-5 гишүүний мөнгө байна даа. 1 тэрбумыг 100 төгрөг шиг ярьдаг томчуудад бол 500 төгрөг байна шдээ. Томчууд нь луйвардаад идэж уугаад зүгээр байгаа хэрнээ Улс орны хөгжлийн нүүр царай болсон нийтийн тээвэртээ алдагдалыг шийдээд өнөө цагийн зах зээлийн зарчмаар нь явуулаад хөгжүүлээд байж болдоггүй юм байх даа. Нийтийн тээврийн салбарын дарга удирдлагууд нь юу хийж хаагуур явна вэ? Яагаад байдал ийм хүнд түвшинд хүртэл тоохгүй орхиж хаяж чадаж байнаа. Ажлаа мэдэхгүй сэтгэл байхгүй туршлага байхгүй зоригло байхгүй дарга удирдлагатай байгаа болохоор ингэж унаж байгаам даа хөөрхий.

    Хариулах
  9. Нэргүй 2018-11-22 12:29 at 12:29

    darga said gishuudiin zalildag mungunii xajuud ene asuudal bish l baimaar yum

    Хариулах
  10. irgen 2018-11-22 12:34 at 12:34

    ingej baij l ard irged ni zov temsej surna, zov zov yalzarsan humuusiig unatal ni ingeh hergetei

    Хариулах
  11. Нэргүй 2018-11-22 12:43 at 12:43

    автобусныхантэй нэгдээд шатахууны үнийг буутал жижиг машинтай иргэл тэмцэх хэрэгтэй

    Хариулах
  12. zochin 2018-11-22 15:31 at 15:31

    oo

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн