togtohsuren.jpg

2018-11-14 20:00
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр (2018.11.14) Төрийн ордонд боллоо. Тус хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргын асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг дэвшүүлжээ. Хуралдаанд оролцсон гишүүд Д.Тогтохсүрэнг 100 хувь дэмжсэн байна. Д.Хаянхярваа нь бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр өчигдөр Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар түүнийг огцруулсан юм. Улмаар УЗ-өөс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн нэрийг дэвшүүлжээ. Тэгэхээр […]

shanghai.jpg

2018-11-14 18:10
Гадаад харилцаа өргөжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулын газар нээхийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Ерөнхий консулын газартай болсноор энэ […]

gazar-4.jpg

2018-11-14 18:05
“Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг Засгийн газар өнөөдөр (2018.11.14) батлав. Газраар хувь нийлүүлэхэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-дэх заалтаас гадна ил тод, шударга байх, өмчлөх, эзэмших эрхийг хадгалах, хамгаалах, сайн дурын үндсэн дээр оролцох зарчим баримтлах юм. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн […]

general.jpg

2018-11-14 17:45
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр албан тушаалд томилогдон ажиллах гэж буйтай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох хүртэл Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатыг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов.

jdu.jpg

2018-11-14 17:31
УИХ-ын дарга, МАН-ын УИХ дахь бүлгийн дарга, Хотын дарга нарыг огцруулна гэж тодорсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд барих хариу бэлэн гэж өчигдөр (2018.11.13) УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдсэн. Уржигдар МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүхийн хөндсөн М.Энхболд, Д.Хаянхярваа, С.Батболд нарыг огцруулах санал, өчигдөр МАН-ын бүлгийн хурал дээр хэлэлцэгдэж 32:29-ийн харьцаатай саналаар Д.Хаянхярваа Бүлгийн даргын […]

auditor.jpg

2018-11-14 17:27
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг өрөөндөө дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардлаа. УИХ-ын дарга М.Энхболд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсан асуудлаар […]

baktsin.jpg

2018-11-14 16:35
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ сарын 14-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 54.000 хүн хамрагдаад байна. Тухайлбал улирлын томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт бүлгийн иргэн […]

zorigiin-hereg.jpg

2018-11-14 16:28
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.14) хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын 17 дахь илтгэлийг хэлэлцэж, мөн Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнийг танилцууллаа. Эдгээр асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд ХЭҮК-д болон нэр дэвшигчид хандан үг хэлэв. Ингэхдээ тэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлыг хөндөж ярьсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Дээд шүүхийн ажиллагаа, гаргаж байгаа […]

huw.jpg

2018-11-14 16:21
Өвлийн улирал ойртож, гадаа хүйтэн болоод эхэллээ. Цасан шуурга цонх нэвтлэн орж ирэхэд даарч зутарсан хүмүүн юу эсийг бодох билээ. Ингээд л олон жил хүйтэнд хөрж байсан загвар зохион бүтээгчид туршлага дээрээ үндэслэн, халуун цай, зузаан өдөн хүрмээс өөр эзнээ хөхөө өвлийн хүйтнээс найдвартай хамгаалж чадах хувцас, эд зүйлсийг зохион бүтээсэн юм. Үүний нэг болох хамрын дулаалгын талаар […]

chat.jpg

2018-11-14 15:51
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн удирдлага Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг эхлүүлсэн билээ. Улаанбаатарыг олон төвт хот болгох зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эл хөтөлбөрийн хүрээнд хийж буй. Есөн жилийн […]