“Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг Засгийн газар өнөөдөр (2018.11.14) батлав. Газраар хувь нийлүүлэхэд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-дэх заалтаас гадна ил тод, шударга байх, өмчлөх, эзэмших эрхийг хадгалах, хамгаалах, сайн дурын үндсэн дээр оролцох зарчим баримтлах юм.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д заасан хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчмаас гадна нийтийн эрх ашгийг эрхэмлэх, олон нийтийн оролцоог хангах зарчмыг баримтална гэж заасан. Харин энэ заалтад байгаа 4.1-д уг хуулийн нэр томъёоны тодорхойлолт буюу утгыг тайлбарласан байдаг юм.