МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр (2018.11.14) Төрийн ордонд боллоо. Тус хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргын асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг дэвшүүлжээ. Хуралдаанд оролцсон гишүүд Д.Тогтохсүрэнг 100 хувь дэмжсэн байна.
Д.Хаянхярваа нь бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр өчигдөр Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар түүнийг огцруулсан юм. Улмаар УЗ-өөс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн нэрийг дэвшүүлжээ.
Тэгэхээр энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэн эцэслэх учиртай. МАН-ын бүлэг маргааш 13:00 цагт хуралдана.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нь:
1991-1996 онд-Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга
1996-2000 онд-Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга
2000-2008 онд-Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2008-2016 онд-Өвөрхангай аймгийн Засаг дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.