coloor.jpg

2018-08-15 17:04
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээгээр 2018 оны долдугаар сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Ховд аймагт хамгийн бага буюу таван мянган төгрөг, Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 25 мянган төгрөгийн үнэтэй байна. Адууны ширний дундаж үнэ Баянхонгор аймагт хамгийн бага буюу таван мянган төгрөг, Хэнтий, Баян-Өлгий аймагт хамгийн […]

yanaa.jpg

2018-08-15 16:52
Амны хөндийн эрүүл ахуй бол хүний бусдад өөрийгөө таниулах хамгийн анхны зүйл юм. Судалгаагаар дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн 35-45% нь амны хөндийн өвчлөлтэй байдаг. Америк улс зөвхөн амны хөндийн эрүүл мэндийн бүтээгдэхүүндээ 10 гаруй тэрбум ам.доллар зарцуулдаг гэнэ. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан амны хөндийг эрүүл байлгах үр дүнтэй, зардал бага, эрүүл аргуудыг судалгаагаар гаргажээ […]

boroo-3.jpg

2018-08-15 16:48
Францын Перигё хотноо өнгөрсөн шөнө халдлага гарч, хутга барьсан этгээд хүмүүс рүү дайрч, дөрвөн иргэн бэртжээ. Орон нутгийн цагдаагийн хэлтэсээс шархадсан хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн талаар мэдээлэв.Халдлагыг 19 настай Афганистанаас цагаачлан ирсэн дүрвэгч үйлдсэн байна. Тэрбээр сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан талаар гэрчүүд өгүүлжээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж гэмт этгээдийг баривчилсан аж.  

smokea.jpg

2018-08-15 16:38
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, цаг үеийн ажлыг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэх ажлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” албан даалгаврыг 2017 оны 10 дугаар сард сайдын ажлаа авангуутаа гаргаж байсан. Харин энэ сарын 14-ний өдөр “Сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, цаг үеийн ажлыг хугацаанд нь шуурхай хэрэгжүүлэх […]

za-1.jpg

2018-08-15 16:32
Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол Оскар шинэ номинацитай болох гэнэ. Сүүлийн жилүүдэд Оскар наадмыг үзэгчдийн тоо эрс буурч, тэр хэрээр нэр хүнд нь унасан. Тиймээс наадмыг зохион байгуулагчдын зүгээс “Олны таашаалд нийцсэн кино” хэмээх шинэ номинаци нэмэхээр болжээ. Дэлхий дахинд нэр хүндтэй, кино уран бүтээлчдийн гол шалгуур болж карьер, үнэлгээ нь өсөх буурахыг Оскарын […]

german-hel.jpg

2018-08-15 16:25
Сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулахад шаардагдах төсвийг 390 633 135 /гурван зуун ерэн сая зургаан зуун гучин гурван мянга нэг зуун гучин тав/ төгрөг байхаар УИХ-аас баталж Засгийн […]

bolj-bolj.jpg

2018-08-15 16:14
УБТЗ-ын Удирдах газрын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нарын хүмүүс төмөр замын сэргээн босголтын ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01:35 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас үер бууж Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд […]

hol.jpg

2018-08-15 16:08
Монгол Улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд буюу энэ Ням гаригт Богдхан уулын Шавартын аманд зохион байгуулагдах гэж байна. Тогтсон зай, засмал замд цагтай уралдаж, зөвхөн ялагч байх, спортын амжилтын төлөө гүйхээс илүү Байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, уралдааны ялагч […]

sor.jpg

2018-08-15 15:52
АНУ, Европын том компаниуд уг хөдөлгөөнд нэгджээ. Ундааны хуванцар соруулаас татгалзаж, оронд нь хулс ашиглах экологийн шинэ трэнд тархаж эхэллээ. McDonalds, Starbucks зэрэг Америк, Европын компаниуд болон засаг захиргааны нэгжүүд уг хөдөлгөөнд нэгджээ. Гэвч соруулын аюул юу вэ? Хуванцар материал байгаль орчинд нөхөшгүй хохирол учруулж, зэрлэг амьтдыг хөнөөж байгаа нь үнэн. Гэхдээ үүнд соруулын хувь […]

avtus-1.jpg

2018-08-15 15:45
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар, стандартын шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Боловсролын газар хамтран автобус, тээвэрлэгч нарт “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартын шаардлага хангаж буй байдалд үзлэг, шалгалт хийж эхлээд байна. Шалгалтын эхний хоёр өдрийн байдлаар […]