delhii.jpg

2018-07-03 10:26
Түрүүлбэл 38 сая, үзүүрлэвэл 28, гуравт 24 сая, дөрөвдүгээр байрт шалгарвал 22 сая ам.долларын шагналыг Олон улсын Хөлбөмбөгийн Холбооноос олгохоо зарлалаа. Мөн бүх шатанд шагнал хүлээж буйгаас шөвгийн наймд үлдсэн багийг 16 сая ам.доллараар байлах юм байна. Одоогоор энэ шагналын эздээр Франц, Хорват, Орос, Бразил, Бельгийн баг тодроод байна. Хэсгээсээ шалгарч чадаагүй ч, ДАШТ-д шалгаран […]

mongoloooooooooooooooo.jpg

2018-07-03 10:09
Монгол Улсын зэвсэгт хүчний байгууллагуудад тахилга хийж, ном айлдсан Их наран хутагт гэгээнтний талаарх зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээнд шуугиан тарив. Өөрийгөө Их наран хутагтын хойд дүр хэмээн өргөмжилсөн Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Мягмарын Базарсад гэгч баруун аймгуудаар явж ган чиг тайлсан юм байх. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр “Чингисийн ач хүү” Арго, Давааням, […]

nuuh.jpg

2018-07-03 09:45
Улсын хэмжээнд 90 гаруй мянган өрх орон сууцанд орж, Монгол Улсын нэг жилийн төсвийн тэн хагас буюу 4.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх болсон ипотекийн зээлийн санхүүжилт мухардалд ороод удаж байна. Бүр таг зогсчихоогүй, жилдээ их наядаар яригдаж байсан ипотекийн зээл олголт өдгөө 120 тэрбум төгрөг болтлоо хумигдсан нь иргэдийн дунд ийм сэтгэгдэл төрүүлээд буй. Олон […]

nogoo.jpg

2018-07-03 09:34
Жил бүрийн хавар, зуны улиралд мах, хүнсний ногоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй журам тогтжээ. Ер нь яг дээрх улирлуудад эрэлт ихэссэн ч нийлүүлэлт буурдаг гэнэ. 60 сая гаруй малтай атлаа яагаад гуравхан сая хүн амаа махаар дутаалгүй, хямд үнээр иргэдэд нийлүүлж чаддаггүй юм болоо тодорхой хариулт хэлэх эрх мэдэлтэн нэг ч алга. Заримдаа […]

123.jpg

2018-07-03 09:32
03Эрүүл мэндийн салбарт нэн түрүүнд шаардлагатай шинэчлэл бол улсын томоохон эмнэлгүүдийн удирдлагын томилгоо юм. Тиймээс энэ салбарын мэргэжилтнүүд Д.Сарангэрэл сайдыг шинэчлэлийг энэ ажлаас эхэлнэ хэмээн итгэж хүлээж байсан нь талаар боллоо. Учир нь, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлаас бусад нь солигдоогүй, ажлаа үргэлжлүүлэх үр дүнгийн гэрээ хийсэн байна. ЭМЯ-наас жил бүр өөрийн харъяаллын 15 том […]

aduu.jpg

2018-07-03 09:19
Адууны  илүүдэл арааг авснаар хазааранд шүд хөндөгдөж адууг зовоохгүй байх, унасан морио жолоодох арга техник сайжирсан зэрэг нь Евразийн өргөн уудам нутагт алсын аян дайн хийх боломжийг нээсэн гэж судлаачид дүгнэсэн байна. Монголчууд адууны шүдийг эмчлэх арга техникийг эзэмшсэн анхны үндэстэн юм гэсэн дүгнэлтэд археологичид хүрчээ. 2,800-гаас 1,650 жилийн өмнө амьдарч байсан долоон адууны гавлын ясанд шинжилгээ […]

buu-1.jpg

2018-07-03 08:59
Олон удаагийн үйлдэлтэй танхай, дээрэм, залилангийн хэрэгт холбогдогдсон эрүүгийн ертөнц дундаа нэлээд хэл ам таталдаг, хэрэг төвөгөөрөө алдартай Доён хочит У.Болд хоёр жилийн хорих ялаа эдэлж дуусаад өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр суллагдав. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгэн танхай этгээд галт зэвсгээр буудаж танхайрсан хэрэг 2016 оны зургадугаар сард гарч байсан. Тухайн үеийн […]

haha.jpg

2018-07-03 08:43
Архангай аймгийн Засаг даргын 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн А/311 дугаар захирамжаар сумдын баяр наадмын товыг гаргажээ. Харин шүлхийн голомттой сумд баяр наадам зохион байгуулахгүй гэнэ.  Энэхүү захирамж гарсантай холбоотойгоор сумдын Засаг дарга, багийн Засаг дарга нарт сумын баярыг сум дотроо зохион байгуулахыг үүрэг болгожээ. Мөн сумдын уяачдыг сум дамжин хурдан морь уралдуулахыг хоригложээ. […]

yanaa-1.jpg

2018-07-03 08:37
Хүүхэд эндэж гэнэ. Томчуудын буруугаас л боллоо. Эвий минь, яасан өрөвдөлтэй юм бэ. Орчин үед гар утаснаасаа харууслын ийм хэдэн үг эвлүүлж шидээд л болчихдог, мартчихдаг хандлага өнөөдрийн биднийг тодорхойлж байна. Асуудал бүрт бариад, хүлчихэж болдоггүй, хариуцлага хүлээлгэх боломжгүй хэргийн эзэн бий. Тэр бол өнөөх “Томчуудын буруу”. Томчууд гэдэг нь та бас би билээ. ЗУРГААН […]

05.jpg

2018-07-03 08:24
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт хэсэг иргэн хууль бусаар алт олборлож байна гэсэн мэдээллийн мөрөөр тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Энхтүвшин, хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хүдэр гол дагуух газруудыг өнгөрсөн амралтын өдрүүдэд шалгаад, хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ. Тодруулбал, иргэн Н.Монгол алт хэмээх газарт Хүдэр гол дотор “Huyndai IC-33600”, “Huyndai IC-73000” маркийн […]