Адууны илүүдэл арааг авснаар хазааранд шүд хөндөгдөж адууг зовоохгүй байх, унасан морио жолоодох арга техник сайжирсан зэрэг нь Евразийн өргөн уудам нутагт алсын аян дайн хийх боломжийг нээсэн гэж судлаачид дүгнэсэн байна.
Монголчууд адууны шүдийг эмчлэх арга техникийг эзэмшсэн анхны үндэстэн юм гэсэн дүгнэлтэд археологичид хүрчээ. 2,800-гаас 1,650 жилийн өмнө амьдарч байсан долоон адууны гавлын ясанд шинжилгээ хийж үзэхэд арын хэсгийн шүднүүдийг нь авсан ул мөр үлджээ. Харин 3,000 жилийн өмнөх адууны шүднүүд бүтэн байсан гэнэ.
Германы Макс Планкийн хүрээлэнгийн археологичид Хүрлийн үеийн булшнаас олдсон адууны ясыг шинжлээд Монголын тал нутагт амьдарч байсан эртний нүүдэлчид 3,000 орчим жилийн өмнөөс адууны илүүдэл арааг авч, хазаар зүүхэд тохиромжтой болгож байсныг тогтоожээ.
Энэхүү судалгааны материал өчигдөр буюу Даваа гарагт “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Дунджаар 2,800 орчим жилийн өмнө нүүдэлчид анх адууны шүдийг авах арга хэрэглэж эхэлсэн нь метал хазаар хэрэглэж эхэлсэн цаг үетэй давхцаж байгаа юм.
3 comments
Үүнийг мэдээлэгч монгол хэлээ мэддэггүй. Хазаар зүүдэггүй юм. Морио хазаарлахад тээглээсгүй болгоно гэж хэлэнэ.
илүүдэл шүд гэж юуг хэлнэв. одооны адуунаас олон шүд ургадаг байвуу. зураг материал байхгүй юмаа гэхэд зураад ч билээ жоохон ойлгомжтой юм бичиж болдоггүй юм байхдаа. одоо адууны шүд авч байна гэж дуулаагүй юм байна
Гарчигаа буруу өгчихөж. Монголын нутаг дээр амьдарч байсан эртний хүмүүс адууны агт арааг авч хэрэглээндээ зүгшрүүлдэг байжээ.