Түрүүлбэл 38 сая, үзүүрлэвэл 28, гуравт 24 сая, дөрөвдүгээр байрт шалгарвал 22 сая ам.долларын шагналыг Олон улсын Хөлбөмбөгийн Холбооноос олгохоо зарлалаа.

Мөн бүх шатанд шагнал хүлээж буйгаас шөвгийн наймд үлдсэн багийг 16 сая ам.доллараар байлах юм байна. Одоогоор энэ шагналын эздээр Франц, Хорват, Орос, Бразил, Бельгийн баг тодроод байна.

Хэсгээсээ шалгарч чадаагүй ч, ДАШТ-д шалгаран оролцсон нийт 32 багийг нийт 40 сая ам.доллараар урамшуулан шагнах болжээ. Тэгэхээр хэсгийн тоглолтод оролцсон Египетийн шигшээ баг ч 1,5 сая ам.доллар авсан гэсэн үг. Түрүүлсэн баг ч шагнал дээрээ энэхүү 1,5 ам.долларыг нэмж авна гэж Олон улсын Хөлбөмбөгийн Холбооноос тодотголоо.

Эх сурвалж: Sportlife

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн