tuw.jpg
2018-07-09 12:37
Баярын амралтын өдрүүдэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихсэж, төрөл бүрийн хордлогот, халдварт өвчин, архаг хууч өвчин сэдрэх, осол гэмтэл ихсэх хандлагатай байдаг. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Архи дарснаас татгалзах, архигүй баяр тэмдэглэх Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах Хоол ундыг тохируулан хэрэглэх, муудсан хоол хүнс […]

beltgel.jpg
2018-07-09 12:24
Наадам хаяанд ирсэн өдрүүдэд уяачид морьдоо шинжин үүр цайлгаж сурын талбайд уухайн дуу хадаан эрхий мэргэчүүл нумаа татан сумаа тавьж, хүчит бөхчүүд эр бяраа нэмэхээр бэлтгэлээ базааж байна. Бөхчүүд наадмаас наадмын хооронд дүүрэн бэлтгэлтэй байх болсон цаг. Харин наадам ойртоход тэд гал галаараа байгалийн сайхан, усны тунгалгийг бараадан гарч сэргэлт авдаг. Наадмын дэнжид хэнтэй хэрхэн […]

aaruul.jpg
2018-07-09 12:16
Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээг, өвлийн хахир хүйтний улиралд мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт байсан. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн сүү цагаан идээний хэрэглээ багассанаас үүдэж ясны сийрэгжилт болон шүд цооролт ихсэж байгаа. Иймээс байгалийн эм болсон органик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэн эрүүл мэндээ хамгаалж байх […]

mal-2.jpg
2018-07-09 11:56
Европчуудын хувьд сүү бол маш чухал хэрэглээнд тооцогддог. Баян европын эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг иргэдийн хувьд монголчууд бидэнтэй адилхан тааралдсан сүүгээ хэрэглэнэ гэдэг байж болшгүй асуудал юм. Тиймээс ч европчууд жил ирэх тусам улам чанартай, цэвэр сүү хэрэглэхийг эрмэлздэг болсон энэ цаг үед буурал тивийн сүүний фирмийн эзэд яаж хамгийн цэвэр, хүний биед ямар ч […]

pppaaa.jpg
2018-07-09 11:44
Эрдэмтэд унтах үедээ хурхирах нь хүний биед ноцтой исэлдлийн үйл явцыг өдөөж, эмгэг өөрчлөлтийг өдөөх хор хөнөөлтэй болохыг тогтоожээ. Хурхиралт нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, улмаар бүх амьд эсийн бүтцэд ордог липидийг устгахад хүргэдэг. Тиймээс хурхирдаг хүмүүс антиоксидантыг хэрэглэх шаардлагатайг нойрны эмгэг судлаач эмч нар баталжээ. Хурхиралт нь амьсгалын зам нарийссанаас болж амьсгалын үйл ажиллагаа алдагдсаны […]

tsahilgaan.jpg
2018-07-09 11:21
Улсын их баяр наадмаас өмнө ил задгай утастай шонг цэгцлэхээр болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Даваасүрэн “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд төвийн зургаан дүүргийн хэмжээнд 55 мянган гэрэлтүүлэг, 46 мянган ширхэг гэрэлтүүлгийн шонд 13 аж ахуйн нэгж ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Манайхаас […]

duuslaa.jpg
2018-07-09 11:13
Үндэсний их баяр наадмын тасалбарыг баярын өмнөх амралтын өдрүүдийг тааруулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан борлуулсан билээ. Гэвч наадмын тасалбар дууссан байна. Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэхэд үзэх тасалбар гурван төрлийн багцаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн наадмын тасалбартай ижил наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байгаа аж. Тасалбарыг […]

bat.jpg
2018-07-09 11:03
БЛИЦ Баясгахын Батзаяа 1986 онд Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн. 2003 онд Эрдэнэтийн Баян-Өндөр цогцолбор сургуулийг дүүргэсэн. 2007 овд МУИС-ийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2014 онд МУБИС-д сэтгүүлзүйн магистр хамгаалсан. Гаргасан ном, бүтээл:  “Миний мэдэх хөлбөмбөг” – 2009 он Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын түүх 1930-2010  “Үгээр илэрхийлэмгүй” -2011 он АНГЛИ МАЯГИЙН ТАЙЛБАР ДЭЛХИЙД НОЁЛЖ БАЙНА […]

naadam-2.jpg
2018-07-09 10:46
Наадмын өдрүүдэд нийслэлчүүд Хүй долоон худгийг зорих бол рейлбусаар зорчиж болно. Тасалбарын үнэ том хүн-1500 төгрөг, хүүхэд үнэгүй үйлчлүүлнэ. Тасалбараа рейлбус доторх явуулын тасалбарын нярваас авч болох юм байна. ЗОГСООЛУУД: Амгалан-Худалдааны төв-Дунд гол-УБ2-УБ-Таван шар-Толгойт-Эмээлт-Давааны буюу ХҮЙ ДОЛООН ХУДАГ Онцлоход, рейлбусыг Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа үйлчилгээнд нэвтрүүлж байсан ч иргэд суухгүйгээс алдагдал ихээр хүлээж […]

burtgel.jpg
2018-07-09 10:39
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр, маргааш гээд хоёр өдөр Спортын төв ордонд бүртгэнэ. Бөхчүүдийг баяр наадмын бөхийн салбар хороо бүртгэх бөгөөд улсын наадамд барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна. Харин Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд 128 бөх барилдах бөгөөд бүртгэл өчигдөр эхэлжээ.