Үндэсний их баяр наадмын тасалбарыг баярын өмнөх амралтын өдрүүдийг тааруулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан борлуулсан билээ. Гэвч наадмын тасалбар дууссан байна.
Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг Төв цэнгэлдэхэд үзэх тасалбар гурван төрлийн багцаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн наадмын тасалбартай ижил наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байгаа аж. Тасалбарыг “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, Зургаан буудлын “Оргил” төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан долдугаар сарын 7-ноос буюу өчигдрөөс борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан.
Уг шийдвэрийн дагуу дээрх нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр наадмын тасалбар борлуулж эхэлсэн ч өдөртөө борлуулагдаад дууссан байна. Тасалбарыг онлайнаар худалдах боломжгүй гэж баяр наадмыг зохион байгуулах хорооныхон үзжээ.