Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээг, өвлийн хахир хүйтний улиралд мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт байсан. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн сүү цагаан идээний хэрэглээ багассанаас үүдэж ясны сийрэгжилт болон шүд цооролт ихсэж байгаа.
Иймээс байгалийн эм болсон органик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэн эрүүл мэндээ хамгаалж байх хэрэгтэй. Сүү цагаан идээ нь шим тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм.
Зун цагт ходоодоо амраж цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэдэг соёлтой ард түмэн. Нарнаас ирж байгаа кальци, витаминыг цагаан идээндээ шингээж хэрэглэх нь урт наслахыг бэлэгддэг. Зун цагт махан хоол их идэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог. Тэгэхээр монголчууд үүнийг мэдээд л зун ходоодоо амраадаг байж л дээ.