2018-06-06 18:00
“Эрүүл хотуудын түншлэл” санаачлагын хүрээнд хэрэгжиж буй “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд дэмжин ажиллаж байгаа төдийгүй нийслэл хотын иргэдийн халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санал санаачлага юм. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг […]










