medee-9.jpg
2018-05-18 08:48
09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхийг хамгаалах үндэсний болон бүс нутгийн механизм” уулзалт болно. Утас: 99095302 09.00 цагт “Мэдээллийн технологийн үндэсний парк”-т “Хүүхдийн хөгжилд-Мэдээллийн технологи” улсын уралдааны нээлт болно. 09.00 цагт МУИС-ын хичээлийн I байранд “МУИС-иар аялъя” өдөрлөг болно. 10.00 цагт ХХААХҮЯ-нд “Бэлчээрийн доройтол, гарц шийдэл” хэлэлцүүлэг болно. 10.00 цагт […]

02-11.jpg
2018-05-18 08:35
Малчид, ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна. 2018 оны 05 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 […]

undug.jpg
2018-05-18 08:25
Өчигдөр 15.00 цагийн орчимд Дарханы замд галт тэрэг замаасаа гарсан ноцтой осол гарчээ. Тодруулбал, “Дархан-1” өртөөний 15 дугаар замаар ОХУ-БНХАУ чиглэлд тээвэрлэлт хийж явсан, төмрийн хийц, үр тариа ачсан, 2508 дугаартай ачааны галт тэрэгний 15-24 дэх вагон сэлгээ хийж байгаад замаасаа гарч унажээ. Ослын газарт УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга (НзП) Белош нар болон албадын […]

01-14.jpg
2018-05-18 08:08
Монгол Улсын Ерөнхийлөгч ба түүний багийнхан сошиал мэдрэмж маш өндөртэй. Тиймдээ ч фэйсбүүк, твиттер зэрэгт ямар л сэдэв олны анхаарлыг татаж байна, тэр бүрт давхиад очдог уламжлалтай болсон. Хэдийгээр анхаарал хандуулж буйгаа илэрхийлээд өөрийн биеэр очиж байгаа нь нэмэх оноо авах алхам мөн ч үр дүн үүнээс хувь илүү чухал. Жишээлбэл, Богд хааны ордон музейн […]

oba.jpg
2018-05-17 17:40
Үндэсний бөхийн спортод удам залгасан хүчтэн цөөнгүй. Тэдний томоохон төлөөлөл нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, улсын заан Д.Долгорсүрэнгийн хүү үндэсний бөхийн улсын аварга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, мэргэжлийн сүмогийн их аварга, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж, улсын начин Д.Сэржбүдээ нар юм. Хүмүүс Д.Дагвадоржийг мэргэжлийн сүмогийн алдарт аварга гэдгээр нь андахгүй ч үндэсний бөхөөр багадаа […]

gal-1.jpg
2018-05-17 17:31
Японы төмөр замын сүлжээ цаг нарийн баримталдгаараа алдартай. Цагаасаа эрт хөдөлсөн тохиолдолд иргэд гомдол гаргамагц төмөр замын компани даруй уучлал гуйдаг уламжлалтай гэнэ. Японы төмөр замын компани өнгөрсөн Баасан гарагт Нотогава өртөөнөөс 07:12 цагт хөдлөх байсан галт тэрэг нь 07:11 цагт хөдөлсөнд уучлал гуйжээ. Галт тэрэгний ажилтан цаг андуурч нэг минутын өмнө хаалга хаасныхаа дараа […]

darga-2.jpg
2018-05-17 17:25
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун  нарын уулзалт цуцлагдаж байгаа талаар Пхеньянаас ямар нэгэн мэдэгдэл аваагүй гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Хизер Нойерт сэтгүүлчдэд мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг C-SPAN телевизээр үзүүлсэн байна. Түүний хэлснээр, БНАСАУ-ын зүгээс албаны болон албан бус ямар нэгэн мэдээлэл ирээгүй ажээ. Хэлэлцээрийн бэлтгэлийг үргэлжлүүлнэ гэж Нойерт […]

zuwluguu.jpg
2018-05-17 17:22
Эрүүл мэнд, Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл болон төрийн албаны үйлдвэрчний эвлэлийн бусад холбооноос Сүхбаатарын талбайд хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавин суулт хийж байгаа хүмүүстэй Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагын багийн төлөөлөл уулзлаа. Энэ үеэр суултад оролцож байгаа хүмүүсийн эрүүл мэндэд анхаарч, яаралтай тусламжийн эмч нар шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй […]

marafon-1.jpg
2018-05-17 17:15
Энэ сарын 19-нд “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлнэ. Үүнтэй холбогдуулан тэмцээнд оролцогчдод зориулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөмж хүргүүлсэн байна. МЭӨ 490 онд дайн дууссан тухай баярт мэдээг ард түмэндээ хүргэхээр 42 км, 195 м газар гүйсэн грек цэргийн тэсвэр хатуужлын илэрхийлэл болгож марафон гүйлтийн төрөл үүссэн түүхтэй. Бүтэн марафон 42190 метр, […]

medee-8.jpg
2018-05-17 17:12
Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компанийн захирал Марк Цукерберг ирэх долоо хоногийн эхээр Бельгийн нийслэл Брюссель хотод Европын парламентын удирдагчидтай уулзах гэж байгаа тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ. “Фэйсбүүк” хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хадгалан хамгаалах чиглэлээр одоо ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгааг тэрбээр уулзалтын үеэр Европын парламентын удирдагчдад тайлбарлах бололтой. Их Британийн […]