Д.Арвины “замхруулсан” IV төрөхөд хэзээ очих вэ, Ерөнхийлөгч өө !

Монгол Улсын Ерөнхийлөгч ба түүний багийнхан сошиал мэдрэмж маш өндөртэй. Тиймдээ ч фэйсбүүк, твиттер зэрэгт ямар л сэдэв олны анхаарлыг татаж байна, тэр бүрт давхиад очдог уламжлалтай болсон. Хэдийгээр анхаарал хандуулж буйгаа илэрхийлээд өөрийн биеэр очиж байгаа нь нэмэх оноо авах алхам мөн ч үр дүн үүнээс хувь илүү чухал.

Жишээлбэл, Богд хааны ордон музейн газраас хуудуутай замаар хумсалсан АПУ компанийнхан даварсаар Дагвын орон дээр гэгчээр тус музейн газарт цэнгээний асар барихаар зэхэж байна хэмээн сошиалаар шуугиад эхлэнгүүт Төрийн тэргүүн явж очсон. Ингэхдээ тэрбээр “Богд хааны ордон музейн газартай холбоотой асуудлаар иргэдээс маш их өргөдөл, гомдол ирсэн. Би тэдгээртэй танилцаж, өнгөрсөн баасан гарагт хотын захиргаанд энэ асуудлаар хандсан. Газрын маргаантай холбоотой асуудлаар хариу ирэх байх, түүх соёлын дурсгалт газрыг хамгаалах, хөгжүүлэх талд тууштай ажиллана” гэдгээ илэрхийлсэн.

Тэрбээр амралтын өдрөөр ийнхүү Богдын музейд очсон бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус музейд олгосон газрын зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргасан. Түүний хувьд уг шийдвэрийг аль хэдийнэ гаргасан бөгөөд ажлын долоо хоногийн эхний өдөр ийнхүү албажуулсан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг энэ асуудалд анхаарал хандуулахаас өмнө холбогдох хүмүүс хотын захиргаанд хандсаны дагуу ийнхүү С.Батболд дарга шийдвэр гаргасан юм. Харин үүний дараагаар эмч, эмнэлгийн ажилтнууд суулт зарласан. Маргааш өдөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнтэй очиж уулзсан.

Тухайн үед тэрбээр цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагатай нь санал нэгдэж буйгаа илэрхийлэн “Багш, эмч зэрэг зарим салбарынхан баталгаатай цалинтай тул нийгмийн халамж талаас нь хүүгүй зээлд хамруулах замаар орон сууцаар хангах, Улаанбаатар хотоос алслагдсан газарт ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлс, хангамжийг бүсчлэн нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа”-гаа хэлсэн.

Ард иргэдийн тодорхой хэсэг нь суулт зарлан эсэргүүцэл илэрхийлж байхад Төрийн тэргүүн очиж байгаа нь сайшаалтай ч тэдний нийгмийн халамжийг баталгаажуулах, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх тухайд тэрбээр чухам юу хийх вэ, юу хийж чадах вэ гэдэг чухал. Үүссэн асуудал бүрт гүйж очихыг хэн ч чадна. Харин үр дүн гаргах тухайд ямар алхам хийж, ажил хэрэг болгохыг нь асуумаар байна. Цаашилбал, эмч, багш нарын суултыг сошиалаас харж очсон Төрийн тэргүүн уг суултын цаана ямар бохир улс төр өрнөж байгааг анзаарсан л баймаар юм.

Учир мэдэх хумүүсийн тайлбарлаж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулга ба АН-ынхан “хөгжмөө” захиалчихаад гол дүрд нь Төрийн тэргүүнээ “тоглуулаад” зогсохгүй асуудлыг улам дэвэргэж байна гэх. “АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байсан хүн эмчийн нөмрөг өмсөөд талбай дээр сүр дуулиантайгаар үсээ хусуулсан”, “МоАХ-ны гишүүн хүн ч байна, “ТҮЦ-ээ ачуулчихлаа” хэмээн гомдол гаргаад суулт хийж явсан жирийн иргэн цагаан нөмрөг өмсеөд эмч нарын суултад оролцож байна” хэмээн таньж мэдэх хүмүүс нь ярьж, бичиж байгаагаас харахад Ерөнхийлөгчийн дэмжлэг, АН-ынхны найруулгаар явж буй тавилттай жүжиг байхыг үгүйсгэхгүй.

Тэр бүү хэл, төв талбай дээрх эмч, багш нарын суултад оролцож буй зарим хүн цагийн цалинтай ажиллаж буйгаа ярьсан нь чих дэлсээд авсан. Энэ мэтээр хөдөлмөрөө үнэлүүлж, цалингаа нэмүүлэх чин хүсэлтэй, олон жил энэ салбарт зүтгэсэн хүмүүсийн итгэл үнэмшилд дөрөөлөн ашиг хонжоо хайгсад, улстөрчдийн гар, хөл бологсод олширсон цагт чин зүрхнийхээ дуудлагаар жагсаал зохион байгуулж байгаа эсэхэд итгэхэд бэрх.

Ийм л эгзэгтэй асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж буй нь ямар нэг ашиг сонирхол байж магадгүй гэсэн хардлага төрүүлээд байгаа юм. Ямартай ч, Төрийн тэргүүн цаг үеийн, анхааралд өртсөн асуудал бүрт явж очдог жижиг тогтоож байгаа учраас олон хүний эрх ашиг, улс орны хүн амын бодлоготой шууд холбоотой асуудлыг олны анхаарлын тевд оруулмаар байгааг дуулгая. Энэ бол тэртээх 2010 онд сүр дуулиантайгаар шавыг нь тавьж байсан Яармагийн дэнж дэх IV төрөх эмнэлэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч лоббидоод, газар дээр нь, очиж танилцаад анхаарал хандуулчихвал ажил урагшлахыг үгүйсгэхгүй. Манай улсын эрүүл мэндийн салбар “элгээрээ мөлхөөд” олон жил болж буй. Улсын хэмжээний гуравхан төрөх эмнэлэг нь ачааллаа дийлэхгүйгээс нярайлахаар очсон эх эмнэлгийн шалан дээр хэвтэж буй дүр зургийг та бид олонтаа харсан. Хорвоод мэндэлж буй бяцхан иргэнээ бид шалан дээр угтаж авах нь холгүй байгаа нь бодит үнэн. Зөвхөн төрөх эмнэлэг ч гэлтгүй хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрснөөс үүдэлтэйгээр бусад эмнэлгийн ачаалал хэрээс хэтэрсэн.

Хүн амын эрүүл мэндийн асуудал хол хаягдсан энэ үед Төрийн тэргүүний дэмжлэг юу юунаас чухал байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та Яармагийн дэнж дэх IV төрөх эмнэлгийн газартай биечлэн очиж танилцаад бүхэл бүтэн найман жил өнгөрч байхад барилгын явц яагаад “араг яс” төдийхөн байгаагийн учрыг олж өгөөч. Холбогдох хүмүүст нь үүрэг чиглэл өгч, эхлүүлсэн ажпынх нь үр дүнг гаргахад нөлөөлөөч. 80 хувийн төпбөрийг компанийнхаа данс руу шилжүүлж авсан гэсэн үг.

Тухайн үеийн тооцооллоор, барилгын ажлын нийт зардлыг 17 тэрбум төгрөгөөр үнэлж байж. Ийнхүү төлбөрийнхөө 80 хувийг авсан “Нийслэл өргөө”-гийнхөн өнөөдөр үнсэнд хаясан шалз шиг алга болсон. Товчхондоо, Д.Арвины “замхруулсан” IV төрөх эмнэлгийн барилгын ажлыг гүйцээхэд анхаарал хандуулахыг танаас хүсье.

Цаашилбал, улстөрчдийн нелөөллөөр тендерт ялалт байгуулж, төсвийн хөрөнгөнөөс хувь хүртчихээд алга болчихдог аж ахуйн нэгжүүдийг, … Ямартай ч, Төрийн тэргүүн цаг үеийн, анхааралд өртсөн асуудал бүрт явж очдог жишиг тогтоож байгаа учраас олон хүний эрх ашиг, улс орны хүн амын бодлготой шууд холбоотой асуудлыг олны анхаарлын төвд оруулмаар байгааг дуулгая… хувь хүнийг нэр устай нь зарлахыг, тэдэнд хариуцлага тооцохыг танаас хүсье. Хүсвэл танд ийм хэмжээний бүрэн эрх бий. Эрх мэдэлтнүүд улсын төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр “гараа угаадаг” ил хэрнээ далд бизнесийг таслан зогсоох боломжоо та ашиглана уу.

Ингэж чадаж гэмээнэ том, бага гэлтгүй үүссэн асуудал бүрт явж очсоноор цахим сүлжээнд оноо авахаас хувь илүү ажил болно.

М.Өнөржаргал

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

3 thoughts on “Д.Арвины “замхруулсан” IV төрөхөд хэзээ очих вэ, Ерөнхийлөгч өө !

  1. Iim hemjeenii hun yum doo 2018-05-18 14:23 at 14:23

    harin tiim ee. Hodolmorchidtei uulzah nereer end tend ochij tetgevriin golduu hogshidtei uulzaj tor muu ajillaj baina, Tavan tolgoi,Oyu tolgoi ashiggui geree hiisnees ard tumen hurteh estoi ashigaa avch chadahgui baina geed l zovlon toochood ch baigaa yum uu?ard irgedee zasag toriinhoo esreg turhiraad ch baigaa yum shig sonin oilgomjgui avirlj baihaar ene torhoon barilga deer ochij yagaad udaashraad baigaag nitogtoolgoj hurdavchluulah ni havigui tom ajil.Jijigch gesen ulsiin maani eronhiilogch baina daa ooroo hiij,orooloor hiilgeh asuudlaa hiihgui ard irgeded ochij toochij baidag mon eronhiilogch mondoo

    Хариулах
  2. zochin 2018-05-18 21:43 at 21:43

    Battulga pizdaa uunees uur hiij chadah ajil baihguildee ene muu gulug mafiin tolgoilgch shuu dee muu mal yamar ch medleg meregilgui lalar shdee.Mongoliin ard tumen iim teneg huniig erunhiilugchuur songson ni haramsmaar yum..C.Ganbaatariig songoh heregtei baisan yum.

    Хариулах
  3. zochin 2018-05-18 21:48 at 21:48

    Battulga,Z.Enhbold ene hoyor pizdaag uls turuus zailuulah heregtei ene muu hoyr ene uls orond sain yum eruusuun hiihgui sanaachilga baihgui bas chadamjgui chadwargui lalaruud .

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн