Ачааны галт тэрэг замаасаа гарч осолдов

Өчигдөр 15.00 цагийн орчимд Дарханы замд галт тэрэг замаасаа гарсан ноцтой осол гарчээ. Тодруулбал, “Дархан-1” өртөөний 15 дугаар замаар ОХУ-БНХАУ чиглэлд тээвэрлэлт хийж явсан, төмрийн хийц, үр тариа ачсан, 2508 дугаартай ачааны галт тэрэгний 15-24 дэх вагон сэлгээ хийж байгаад замаасаа гарч унажээ.

Ослын газарт УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга (НзП) Белош нар болон албадын дарга нар очиж ажиллажээ. Мөн 200 гаруй холбогдох албаныхан болон мэргэжилтэн вагоноос асгарсан будааг шуудайлж, амыг оёж, битүү вагонд ачсан байна. Харин оройны 22.00 цагийн үед сэргээн босолтын галт тэргийг аваачиж ажилласан талаар албаныхан хэлэв. Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй гэнэ. Холбогдох албаныхан ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн