2018-05-18 08:351min00

Улаанбаатар өдөртөө 26 хэм дулаан

02

Малчид, ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна.

2018 оны 05 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 24-26 хэм дулаан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй