sags.jpg
2018-05-28 11:08
Өнгөрсөн амралтын өдрүүдээр БНХАУ-н Ченгду хотноо ФИБА 3х3 холбооноос зохион байгуулсан энэ улирлын долоо дахь дэлхийн гранпри тэмцээн боллоо. Манай улсаас энэ удаагийн тэмцээнд Ховд болон Улаанбаатар гэсэн мэргэжлийн багуудаа оролцуулснаас гадна манай эмэгтэй баг анх удаагаа мэргэжлийн тэмцээнд оролцсон юм. Манай эмэгтэй багийн хувьд БНХАУ, Серби, Индонези зэрэг улсын багуудтай тэмцээний В хэсэгт хэсэгт […]

saiduud.jpg
2018-05-28 10:50
Монгол Улсын түүхэнд одоогоор 30 Ерөнхий сайд тодроод байгаа. Тэдний хувь тавилан үнэндээ ээдрээтэй, эмгэнэлтэй. Монголын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдал, ард түмний сайн сайхан амьдрал, эрх чөлөөний төлөө зүтгэснийхээ шанд зарим нь цаазлуулсан юм. Сүүл үеийн Ерөний сайдуудын хувь тавилан бас л ердийн биш. Нам нь, журмын нөхөд нь огцруулсан, намаасаа хөөгдсөн, тэгээд шоронгийн […]

huuhed-2.jpg
2018-05-28 10:48
Манайд хүүхдээ зодож шийтгэвэл хариуцлага хүлээлгэдэг хууль бий. Бага насандаа эцэг эхээрээ байнга шүүмжлүүлж, загнуулж, зодуулж өссөн хүүхэд ноомой, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, бусдыг хайрлах сэтгэлгүй хүн болж төлөвшдөг байна. Хүүхэдтэй нас насныхан онцлогийг ойлгож харилцах нь чухал юм. Аав ээжүүдийн алсын зорилго нь хүүхдээ сайн хүн болгох. Гэтэл холын зорилгоо аар саарын үл ойлголцлоос болж […]

em-1.jpg
2018-05-28 09:56
“The Voice of Mongolia” шоу амжилттай зохион байгуулагдаж, үзэгчдийн хамгийн өндөр саналаар Ц.Энгүүн 2000 оролцогчоос шилдгээр шалгаран, ялагч боллоо. Тэрбээр “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, Nissan Qashqai автомашины эзнээр тодорлоо. А.Болормаа /Д.Отгонбаяр/ Б.Өсөхбаяр /С.Ононбат/ Ж.Ариунжаргал /Д.Болд/ Ц.Энгүүн нар шалгарч үлдсэн билээ.

Chimed1.jpg
2018-05-28 09:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эхлээд байна. Үүнтэй зэрэгцээд ногоон байгууламжийг сэргээх, арчлах ажил ч мөн эхлээд буй юм. Тиймээс нийслэлийн ногоон байгууламжийг сэргээх, арчлах чиглэлээр энэ онд хийх гол ажлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламжийн асуудал хариуцсан зөвлөх, дендрологич, биологийн ухааны доктор, профессор, […]

aaruul.jpg
2018-05-28 09:46
Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард энэ барилдааныг МҮБХ-ноос энэхүү барилдааныг зохион явуулдаг юм. Энэ удаагийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Соронзонболд, Улсын харцага Бат-Өлзий, Улсын харцага Гантулга нарын 128 хүчит бөхчүүд барилдсан […]

sum-1.jpg
2018-05-28 09:32
ОХУ-ын буриад улсын нийслэл Улан-Үдэ хотоор аялж явахдаа, хоёр хайрцаг сум улсын хилээр нууцаар нэвтрүүлэх гэсэн манай улсын иргэн эмэгтэйд жил хагас тэнсэн харгалзах   ял оноожээ. Тэрбээр нийт 500 ширхэг сумыг машиныхаа тээшинд, хүнсний зүйлсийнхээ дунд нуун гарах гэж байсныг Орос-Монголын хилийн “Хиагт” боомтын гаалийн ажилтнууд шалгалт хийх үеэр өнгөрсөн онд илрүүлсэн юм. Шүүхээс  эмэгтэйг галт хэрэгсэл […]

07-1.jpg
2018-05-28 09:12
 Баянгол дүүргийн нутаг ‘Өгөөж”-ийн уулзварт T.Alphard маркийн автомашин нь T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 26 настай Х гэмтжээ. Мөн энэ өдөр Чингэлтэй дүүргийн нутаг “Мөнгөн завъяа” дэлгүүрийн замд T.Pruis автомашин нь H.Sonata5 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 27 настай Б гэмтсэн байна. Дулааны улирал эхэлж байгаа учир залуу жолооч нар шөнийн цагт тэр дундаа 22:00-05:00 цагийн […]

prokuror-1.jpg
2018-05-28 09:08
Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа  сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Нэг л асуулт асуу л даа, чи. Юун олон юм асуудын” гэж загнасан билээ. Эх сурвалжийн мэдээлснээр  сэтгүүлчийг загнаж зандарсан, ажлын алдаа гаргасан түүнд   гурван сарын цалингийн 20 хувиар торгох шийтгэл оноосон байна. Прокурор гэдэг албан тушаалтан, ялангуяа хяналтын прокурор хүний хувь тавиланг шийддэг өндөр […]

04-3.jpg
2018-05-28 09:00
09.00 цагт НҮБ-ын байраанд 21 аймгийн боловсролын мэдээлэл статистик, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Монгол Улсын боловсролын статистикийн сургалт” болно. 09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төслийн үр дүнгийн семинар болно. 10.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянхошуу дэд бүтцийн төвийн бүтээн байгуулалттай танилцана. Утас: 91113191 […]