Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Н.Батсуурь арслан түрүүллээ

2018-05-28 09:46
aaruul
Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард энэ барилдааныг МҮБХ-ноос энэхүү барилдааныг зохион явуулдаг юм.

Энэ удаагийн барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Соронзонболд, Улсын харцага Бат-Өлзий, Улсын харцага Гантулга нарын 128 хүчит бөхчүүд барилдсан юм.Ийнхүү хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Бат-Өлзий нар барилдаж, Н.Батсуурь арслан 7 давж түрүүлжээ.

Тэгвэл шөвгийн дөрөвт Улсын начин Чимэдвандан шалгарч үлдсэн юм. Мөн барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, 1 хүн 500,000 төгрөг, 2 хүн 250,000 төгрөг, 5 хүн 100,000 төгрөгийн шагнал тус тус гардууллаа.

Бөхийн холбооны маргаанаас болж өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн барилдаан цуцлагдаад байсан ч ийнхүү албан ёсоор барилдаан зохион байгуулж эхэлсэн нь үзэгчдийн талархалыг хүлээж байлаа.

3 сэтгэгдэлтэй

  • Mongol khvv

    2018-05-28 10:00 at 10:00

    Зө зө одоо бүүр халх , дөрвөд гэж хуваагдаж барилдах боллоо доо…! Нийгэмд хагарал авчирсан Маш муухай зүйл болж байна даа,,, улс, үндэсний эрх ашгийн чухал шүү.!

    Хариулах

  • zochin

    2018-05-28 10:06 at 10:06

    baynaa avarga odoo bolimoor yum heden jiliin umnu hasuu buhiin holboo bguulaadl tsirked baiguulj bsan odoo hunii hiisen zuiliig bulaaj avah gel

    Хариулах

  • Нэргүй

    2018-05-28 22:35 at 22:35

    Ogor dorvoduud barildsan yumuu?

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй