ОХУ-ын буриад улсын нийслэл Улан-Үдэ хотоор аялж явахдаа, хоёр хайрцаг сум улсын хилээр нууцаар нэвтрүүлэх гэсэн манай улсын иргэн эмэгтэйд жил хагас тэнсэн харгалзах ял оноожээ. Тэрбээр нийт 500 ширхэг сумыг машиныхаа тээшинд, хүнсний зүйлсийнхээ дунд нуун гарах гэж байсныг Орос-Монголын хилийн “Хиагт” боомтын гаалийн ажилтнууд шалгалт хийх үеэр өнгөрсөн онд илрүүлсэн юм.
Шүүхээс эмэгтэйг галт хэрэгсэл тээвэрлэж, нууцаар хил давуулах гэсэн хэмээн дөрвөн жилээр хорих ял өгсөн ч хөнгөрүүлэн үзэж жил хагасын тэнсэн харгалзах ял оноосон байна хэмээн ОХУ-ын Буриад улсын Хиагтын районы шүүхийн хэвлэлийн алба мэдээлснийг gazeta-n1.ru хэвлэл дамжуулжээ.
1 comment
Орос, америкаас олон сум бөөн бөөнөөрөө орж ирлээ л гэдэг. Буу нь монголд ороод ирсэн хэрэг шүү дээ… Буугүй сумаар юу хийх билээ…