Баянгол дүүргийн нутаг ‘Өгөөж”-ийн уулзварт T.Alphard маркийн автомашин нь T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 26 настай Х гэмтжээ. Мөн энэ өдөр Чингэлтэй дүүргийн нутаг “Мөнгөн завъяа” дэлгүүрийн замд T.Pruis автомашин нь H.Sonata5 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 27 настай Б гэмтсэн байна. Дулааны улирал эхэлж байгаа учир залуу жолооч нар шөнийн цагт тэр дундаа 22:00-05:00 цагийн хооронд нийслэлийн гудамж замд хурд хэтрүүлэх, дрифт хийх зэргээс шалтгаалан зам тээврийн осол, хэргүүд ихээр бүртгэгдэж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.