2018-05-04 16:30
Дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэхийн тулд Хятад улсын “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд хэт их зээл аван “өрийн хавх”-нд орохоос болгоомжлохыг Азийн хөгжлийн банкны /АХБ/ тэргүүн олон улс оронд, тэдгээрийн дотор Монголд анхааруулсан тухай Японы “Никкей” сонин мэдээллээ. АХБ-ны 51 дэх удаагийн жил тутмын уулзалт өчигдөр Филиппиний нийслэл Манила хотод тус банкны төв байранд болсон байна. […]










