МАН-ын хуваагдал, нам доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ил гарч, дээд удирдлагаасаа авахуулаад анхан шатны нэгжүүд хүртэл энэ “тэмцэл”-д татагдан орсон нь нэгэнт нууц биш болоод байгаа билээ. Харин сүүлийн үед энэ “тэмцэл”-ийн гол талбар нь дүүргүүдийн МАН-ын хороод болоод байна. Нийслэлийн дүүргүүдийн МАН хороод засаглалын хямралд орж анхан шатны нэгжүүд нь зохион байгуулалтгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шууд харагдаж байсныг улс төр судлаачид ярьж байсан.
Харин энэхүү нам доторх талцал хуваагдал нь дээд цэгтээ хүрч Сүхбаатар дүүргийн МАН хорооны гурван гишүүний амь насанд хүрсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр МАН-ын Хэсгийн ахлагч нарын холбооны тэргүүн П. Баярхүү /Нийслэлийн Засаг даргын орлогч/ -гийн санаачлагаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хэсгийн ахлагч нарыг Дорноговь аймгийн Хамрын хийд рүү аялалд авч явсан байна. Харин энэхүү аяллыг П.Баярхүүгийн туслах н.Отгонтуяа ахлан, Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр, нууц байдалд зохион байгуулжээ. Энэхүү аялалд гурван Старэкс микро автобус хэсгийн ахлагч нарыг тээвэрлэж явсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Дорноговь аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явах үедээ осолдож, тус дүүргийн намын хорооны гурван гишүүн Б, Ю, Т нар газар дээрээ нас барж, хоёр хүний биеийн байдал муу, ГССЗТ-д эмчлүүлж байгаа гэсэн ноцтой мэдээлэл бидэнд ирлээ.
Ноцтой нь аяллын бүрэлдэхүүнд оролцсон МАН-ын гишүүдийн хэлж буйгаар энэхүү аялал нь энгийн түүх дурсгалт газраар аялах зорилготой бус, МАН-ын Хэсгийн ахлагч нарын холбооны тэргүүн П.Баярхүүгийн увайгүй аргаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга хэмээх суудлыг авах төлөвлөгөөг хэлэлцэх, нууц хуралдаан байсан гэлээ. Учир нь аяллыг ахлаж явсан н.Отгонтуяа нь П.Баярхүүг Сүхбаатар дүүргийн МАН-ын бүлгийн дарга байх үед нь туслахаар нь, мөн 2012, 2016 оны сонгуульд П.Баярхүүгийн сонгуулийн менежерээр ажиллаж байсан, улс төрийн туслах нь гэдгийг намын гишүүд нотолж байгаа юм.
Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргын албан тушаалыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хашиж байгаа байгаа бөгөөд Д.Цогтбаатарыг энэ ажлыг авах хүртэл Одоогийн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Зорчигч тээврийн нэгдэл ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатар /авилгын хэрэгт холбогдогч/ нь тус дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байжээ. Харин Г.Төмөрбаатар нь П.Баярхүүдээ дүүргийн намын хорооны Даргын суудлыг өвлүүлэх гэсэн боловч бүтээгүй нь энэхүү дүүрэгт эрх мэдлийн тэмцэл эхлэх үндэс суурь нь болсон гэдгийг тус намын хорооны идэвхитэн гишүүд хэлж байсан юм. Нам дотор эрх мэдэлд хүрэх гэсэн увайгүй үйлдлээрээ алдартай П.Баярхүүгийн энэ бусармаг үйлдэл нь нийт МАН-ын анхан шатны гишүүдийн дургүйцэл, зэвүүцлийг хүргэж намаас хөөх саналын МАН-ын удирдлагад хүргүүлэхээр болоод байгаа юм байна
Б.ОД
2 comments
П.Баярхүүгийн гэж овилгогүй албан тушаалд дуртай гар байна аа
U