barbara.jpg
2018-04-18 11:19
АНУ-ын тэргүүн хатагтай асан Барбара Буш мягмар гарагт 92 насандаа өвчний улмаас таалал төгссөн тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ. Бие тэнхээ дор ороод байсан Барбара Буш нь хэд хоногийн өмнөөс эмчилгээ хийлгүүлэхээс татгалзаад байсан юм. Барбара Буш уушгины архаг өвчин болоод зүрхний дутагдлын улмаас өнгөрсөн оноос хойш хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж байжээ. Тэрбээр АНУ-ын […]

gishuud.jpg
2018-04-18 11:00
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдрийн (2018.04.17) 10 цаг 06 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд хүүхдийн мөнгө олгох тухай асуудлыг авч хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон […]

oyunchimeg.jpg
2018-04-18 10:48
Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд шинэчлэл, бусад 20 хуульд өөрчлөлт хийх татварын багц хуулийн төсөл 5000 аж ахуйн нэгж саналаа өгч байна. Энэ татварын багц хууль бизнес эрхлэгчдээ дэмжсэн хуулийн төсөл боллоо гэж байгаа ч муу тал ч бий тул үүнийг  тодруулахаар “Монголтакс […]

96-1.jpg
2018-04-18 10:47
Байгаль орчны аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээний нэг төрөл бөгөөд үндсэн зорилго нь Байгалийн нөөц ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох, зайлшгүй мөрдөх эрхзүйн баримт бичиг, тэдгээрийн шаардлагын нийцлийн дүн шинжилгээг хийх, үл нийцлийг арилгахад туслах, үйл ажиллагааг сайжруулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Байгаль орчны аудит […]

63.jpg
2018-04-18 10:41
Шүүхийн Ёс зүйн хорооны нийт гишүүд 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хуралдаж найман шүүгчид холбогдох долоон сахилгын хэргийг хэлэлцжээ. Хуралдаанаар нэг шүүгчид шүүгчийн албан тушаалаас огцруулах, нэг сахилгын хэрэгт холбогдох хоёр шүүгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Харин гурван шүүгчид холбогдох гурван сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр шүүгчид холбогдох хоёр сахилгын хэргийг хойшлуулжээ. Эх […]

hytad.jpg
2018-04-18 10:33
Монгол иргэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт эмнэг сургах, мал маллах, ногоо тарих гэх мэт ажил хийхээр зуучлуулан яваад бусдад залилуулах тохиолдол гарах болсон. Гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай байдаг тул иргэд БНХАУ-д зорчих […]

14-1.jpg
2018-04-18 10:17
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдрийн хуралдаанаар сайд нар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ. Хэлэлцэх асуудал, Засгийн газрын гишүүд. 1. Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай* Ө.ЭНХТҮВШИН 2. Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Г.ЗАНДАНШАТАР 3. УИХ-ын даргын айлчлалын дүнгийн тухай Д.ЦОГТБААТАР 4. Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай […]

12-1.jpg
2018-04-18 10:08
Хүүхэд хамгааллын сэдвээр нийтлэл, ярилцлагуудыг цувралаар тогтмол хүргэж байгаа билээ. Хүүхдийн эрхийг хүндлэх, тэднийг хүчирхийллээс хамгаалахын тулд эцэг, эхийн үүрэг хариуцлага, оролцоо хамгийн чухал байгааг бид онцолж байна. Энэ сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаантай ярилцлаа. -Хүүхдийн эсрэг үйлдэгд­сэн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн орчинд байдаг […]

11-2.jpg
2018-04-18 09:55
Холливудын од Анжелина Жоли сүүлийн үед маш ихээр туржээ. Тэрбээр C гепатитаар өвчилж, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон тухай  “National Enquirer” сэтгүүл мэдээлсэн байна. 42 настай жүжигчин хоолноос гарч, архаг ядаргаанд орсон байна. Тэр ч бүү хэл Жолиг өнгөрсөн гуравдугаар сард эмнэлэгт хэвтсэн талаар гадны хэвлэлүүд мэдээлэв. Анжелина гэртээ ухаан алдан унаж эмнэлэгт хүргэгджээ. Жоли нойргүй болж, […]

09-2.jpg
2018-04-18 09:43
 Стюарт гэх 47 настай австрали бүсгүй “Miss Maxim 2018” тэмцээний хагас шигшээд шалгарчээ. Тэрбээр ялах өндөр магадлалтай байгаа гэнэ. Жина дөрвөн хүүхдийн ээж аж. Хоёр хүү, хоёр охины ээж тэрбээр саяхан ачтай болсон байна. Урт шаргал үстэй, гоолиг биетэй түүнийг харахад 20-той, үгүй юмаа гэхэд 30-тай болов уу гэмээр. Жина гоо сайхны мэс засалд нэг […]