АНУ-ын тэргүүн хатагтай асан Барбара Буш мягмар гарагт 92 насандаа өвчний улмаас таалал төгссөн тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.
Бие тэнхээ дор ороод байсан Барбара Буш нь хэд хоногийн өмнөөс эмчилгээ хийлгүүлэхээс татгалзаад байсан юм. Барбара Буш уушгины архаг өвчин болоод зүрхний дутагдлын улмаас өнгөрсөн оноос хойш хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж байжээ.
Тэрбээр АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч Жорж Г.У. Бушийн (эцэг Буш) гэргий бөгөөд 43 дахь Ерөнхийлөгч Жорж У. Бушийн ээж билээ. Түүний нөхөр нь өдгөө 93 настай бөгөөд АНУ-ын хамгийн урт насалж буй төрийн тэргүүн бол ууган хүү Буш нь 2000 оноос АНУ-ын төрийн тэргүүний албан тушаалыг хоёр удаа хашсан юм.
Мөн түүний хоёр дахь хүү Жеб Буш нь 1999-2007 онд АНУ-ын Флорида муж улсын захирагчаар ажиллаж байсан билээ. Барбара Буш нь АНУ-ын түүхэнд нөхөр болоод хүүгээ ерөнхийлөгчийн тангараг өргөхийг үзсэн цорын ганц эмэгтэй юм. Тус улсын хоёр дахь тэргүүн хатагтай Абигаил Адамс (Жон Адамсын гэргий) хүү Жон Квинси Адамсыг 1824 онд ерөнхийлөгч болохын өмнөхөн нас нөгчсөн аж.