Хүүхдийн мөнгө 100 хувь олгохыг гишүүдийн 54,5 хувь нь дэмжсэнгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдрийн (2018.04.17) 10 цаг 06 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд хүүхдийн мөнгө олгох тухай асуудлыг авч хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь дэмжсэнгүй.
Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого болохоос халамж биш тул үндэсний бодлогоо дэмжээд хүүхдүүдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатайг иргэд хүёч байгаа ч Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байгаа ч эдийн засгийн өнөөдрийн нөхцөл боломждоо тулгуурлаж 80 хувьд нь олгох нь зүйтэй гэсэн тайлбарыг өгчээ.
Өнгөрсөн онд хийсэн судалгаанаас харахад 13-17 хувь нь хүүхдийн мөнгийг огт авдаггүй байна. Иймд Засгийн газар энэ мөнгийг өрх толгойлсон, орлого багатай айл өрхөд нэмж өгөх бодлого барих шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.