saihnaa.jpg

2018-04-03 14:57
АТГ-аас өчигдөр Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулсан байна. С.Баярцогт, Н.Ариунсанг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар, Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Ингэхдээ тэднийг илт хууль […]

13-nas.jpg

2018-04-03 14:54
Бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан 13 настай охины хэрэг өнөөдөр хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна. Эл хэрэг гараад долоон сар гаруйн хугацаа өнгөрсөн ч маргаан дагуулсан хэвээр байгаа нь талийгаачдын ар гэрийнхэнд бүр ч их зовлон нэмж байгааг охины өвөө Ц.Тэрээдээ хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрбээр “Миний охин амьд байсан бол сурагчдынхаа дунд сурч боловсроод гэр […]

bank.jpg

2018-04-03 14:40
“ХААН” БАНКТАЙ ХОЛБООТОЙ 34 ХЭРГИЙГ 100 ХУВЬ ХААН БАНКНЫ ТАЛД ШИЙДЭГДЖЭЭ   Шүүхийн байгууллагын хууль бус ажиллагааны талаар сэтгүүлч М.Наранбаатар мөн хуульчид “Хаан” банк болон шүүгч нартай холбогдолтой ноцтой баримт дэлгэлээ. Сэтгүүлч М.Наранбаатар мэдээллийн эхэнд “Сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг олон нийтийн анхаалд оруулсан. Шүүгчийн талаар сайн муу олон […]

zagwar-1.jpg

2018-04-03 14:25
“Монгол модель” агентлагаас загварын гараагаа эхэлсэн загвар өмсөгч Б.Ялгуун алдарт “IMG models” агентлагын гэрээт модель боллоо. Дэлхийн загварын таван хотод салбартай хамгийн том загварын агентлагт юм. Загвар өмсөгч бүсгүй маань 2017 онд Италийн “Marco de Vincenzo” брэндийн “Pre-fall 2017” цуглуулгын каталогийн зураг авалтад оролцож, тус зургууд нь “Vogue” сэтгүүлд нийтлэгдсэнээр нүүрийг нь чимсэн анхны Монгол […]

barildaan.jpg

2018-04-03 14:12
Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан ирэх амралтын өдрүүдэд бөхийн өргөөнд болно. Барилдааны түрүү бөхийг таван сая, үзүүрт үлдсэн бөхийг гурван сая, их шөвгийн бөхчүүдийг тус бүр нэг сая төгрөгөөр шагнахаар болсон байна.

mos.jpg

2018-04-03 14:03
Таны хүүхэд хаана хэнтэй нөхөрлөж явна вэ? Энэ талаар та бодож үзсэн үү. Магадгүй та миний хүүхэд ахлах ангид орсон, оюутан болсон биеэ даасан болхоор зүгээр гээд зөнд нь орхисон юм биш биз. Хар тамхи гэх цагаан тахалд таны хүүхэд хэн нэгэнтэй толгойгоо мэдүүлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Өнгөрсөн шөнө 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн […]

bogdhan-uul.jpg

2018-04-03 13:44
Дэлхийн жишигт нийцсэн дүүжин цамхагийг Богдхан ууланд барихаар төлөвлөжээ. Богдхан уулын орчим газар ашиглалтын төлбөр төлөөгүй үйл ажиллагаа явуулж буй 28 аж ахуй нэгжийн гэрчилгээг хүчингүй болгож, 90 хоногийн дотор газар чөлөөлөх, унаган төрхийг сэргээх шаардлага хүргүүлжээ. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн “Богдхан уулын Баруунширээт орчмоос Улаанбаатар тэр чигтээ харагддаг. Энд […]

viz.jpg

2018-04-03 13:35
Өнөөдөр (2018.04.03) Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх  H-2 визийг мэдүүлэх эрх дөрөвдүгээр сарын 1-нээс нээгдсэн гэдгийг мэдээллийн эхэнд онцлов. Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболдын хэлснээр  Consul.mn вэб хуудсанд хөдөлмөрийн виз гэсэн тусгай цэс гаргаад визтэй холбоотой мэдээллүүдийг өгч байгаа аж.  Визний хувьд Монгол Улсын хууль […]

bat-erdene.jpg

2018-04-03 13:17
Хоёр хөршийн төмөр зам Монголын хилийг тойрон аялж, хэдэн зуун км-ээр өргөжин тэлж байхад Монголын төмөр зам урагшлахаа болиод бараг арван оны царайг харах гэж байна. Төмөр замын төсөл хөрөнгө мөнгөгүйн зовлонд биш олз олох гэсэн эрх мэдэлтнүүдийн шуналаас болж зохиомол саадтай тулгарч байна гэвэл үнэнээс хол зөрөхгүй биз. Энэ төслөөс хөрөнгө завшсан, төсвийн мөнгийг […]

galzuu-ovjin.jpg

2018-04-03 13:17
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баржгар хэмээх газарт тус сумын засаг даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн а/54 тоот захирамжаар галзуу өвчний 14 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Галзуу өвчин нь мал, амьтнаас хүнд халдварладаг хурц халдварт өвчин бөгөөд тархины мэдрэлийн судсыг гэмтээснээр хөдөлгөөний төвийн сэрэлт ихэсч амьсгал, залгих булчингуудын таталт үүсч, улмаар богино хугацаанд саажилт […]