cake.jpg
2018-03-12 11:41
Хүмүүсийн дийлэнх нь шинэхэн хайрсан халуун боорцог, халуун хоол идэхийг эрхэмлэдэг. Тэгвэл энэ нь шүдэнд маш халгаатай зүйл юм. Олон жил хүнсний үйлдвэрт ажилласан хүн шүд болон аливаа зүйлээс харшламтай болсон байдаг. Тухайлбал хүнсний үйлдвэрт таван жил ажилласан хүн гурил бүтээгдэхүүнийг халуунаар нь хэрэглэснээр шүд хүүрч унасан тохиолдол байдаг аж. Шүдний өвчлөлөөс үүдэж улаан хоолой, […]

hor.jpg
2018-03-12 11:22
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн гурван ажилтан цианидад хорджээ. Ажилчид Хордлого судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа юм байна. Тэд энэ сарын 5-нд  Уул уурхайд, тэр тусмаа алт олборлолтод ихэвчлэн ашигладаг, үхлийн аюултай цианитад хордсон аж.  Хэдийгээр биеийн байдал нь сайжирч байгаа ч хоол хүнс идэж […]

german-1.jpg
2018-03-12 11:01
Герман эмэгтэйчүүдийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан монгол залуугийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон байна. 39 настай Довчин гэх монгол залуу нь 2016 онд  Герман эмэгтэйг онц хэрцгийгээр буюу мөчилж хөнөөсөн юм. Түүний анхны хохирогч Марияа гэх 43 настай эмэгтэй байсан бол хоёр дахь хохирогч нь 40 настай Анжа гэх эмэгтэй байжээ. Тэрбээр […]

ATG.jpg
2018-03-12 10:36
Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа агентлагуудад ажиллаж эхэлжээ. Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй газар дээр нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс […]

olloo_mn_1472868120_tsas.jpg
2018-03-12 10:30
Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байх боловч, маргааш нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, ихэнх нутгаар салхи шуурагтай анхааруулж байна. Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 […]

shol.jpg
2018-03-12 10:27
Манай улсад сүүлийн жилүүдэд  кибер гэмт хэрэг буюу иргэд цахим санхүүгийн халдлагад өртөх нь эрс нэмэгдсэн тухай цагдаагийн байгууллагаас анхааруулж буй. Он гарсаар 7-8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг цахим орчинд нэг бус удаа үйлдэгдсэн байна. Иргэд санхүүгийн үйлдэлдээ нийтийн болон үнэгүй Wifi сүлжээ ашиглах, интернэт орчинд тодорхойгүй хаяг, ухуулгын буюу спам шуудан руу орох, […]

bank-1.jpg
2018-03-12 10:04
МАН-ынхан эртнээс аливааг хоёр бүлгээр талцаж эхлээд эцэст нь нэг баг болж нийлдэг уламжлалт технологитой. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимыг 33 ба 32 болон талцаж огцруулаад, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг мөн энэ бүлгээрээ тохирч байгуулсан. Энэ намыг үүсгэн байгуулагчид улсынхаа тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ Консулын дэнжийн, Хүрээний гэж хоёр бүлгээр эхэлсэн бол орчин цагийн МАН-ынхан […]

malchid-sssssssssssssss.jpg
2018-03-12 10:00
Монголын улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс долоон аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд тусламж үзүүлж байна. Тусламжийн хүрээнд цагаан зудтай Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумыг зорин 1000 өрхөд хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багцыг хүргэж эхлээд байна. Мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрхүүд болон […]

nuuts.jpg
2018-03-12 09:56
Атлантын далайг нисэж гарсан анхны эмэгтэй нисгэгч Амелия Эрхартын цогцосыг 81 жилийн дараа олджээ. Өмнөд Номхон далайн алслагдсан арлаас олдсон эрэгтэй хүнийх гэж үзэж байсан яс нь алга болсон алдарт нисгэгч эмэгтэйнх байж болох аж. АНУ-ын  Теннесси  их сургуулийн эрдэмтэд түүний цогцосны үлдэгдлийг тодорхойлсон гэж үзжээ.Их сургуулийн антропологийн профессор Ричард Жанз  нисгэгч эмэгтэйн яс болох нь баталгаатай  эсэхийг […]

erdent-uildver.jpg
2018-03-12 09:18
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар 2007-2013 онд ажиллаж байсан Чимиддоржийн Ганзориг миний бие сүүлийн өдрүүдэд манай бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ноцтой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, Монголынхоо олон нийтэд хандаж байна. “Жаст” групп, “Стандарт” банкны хооронд хийгдсэн зээлийн баталгааг “Эрдэнэт үйлдвэр” гаргасан гэх асуудлаар хууль, хяналтын байгууллага 2013 оноос шалгаж байгаа бөгөөд одоо ч […]