Онц хэрцгийгээр Герман эмэгтэйчүүдийг хөнөөсөн Монгол залуугийн шүүх хурал болов

Герман эмэгтэйчүүдийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан монгол залуугийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон байна. 39 настай Довчин гэх монгол залуу нь 2016 онд Герман эмэгтэйг онц хэрцгийгээр буюу мөчилж хөнөөсөн юм. Түүний анхны хохирогч Марияа гэх 43 настай эмэгтэй байсан бол хоёр дахь хохирогч нь 40 настай Анжа гэх эмэгтэй байжээ. Тэрбээр энэ хэргийг өөрийн амьдардаг гэртээ үйлдсэн бөгөөд хохирогчдын цогцосыг нууранд хаясан байсныг цагдаа нар илрүүлсэн байдаг.
ХБНГУ-д 18 жилийн өмнө суралцахаар ирсэн боловч сургуулиа төгсөж чадаагүй Довчин нь эмэгтэйчүүдийг үзэн яддаг учраас дээрх аймшигт хэргийг үйлдсэн гэж шүүх хурлын үеэр мэдүүлжээ.Тэрбээр хохирогч эмэгтэйчүүдтэй ихэвчлэн шөнийн клубт танилцаж, гэр лүгээ дагуулан явдаг байсан аж. Довчин гэх залуу гэр бүлтэй байсан ч түүнийг архинд дуртай болсноос хойш удалгүй эхнэр хүүхэд нь орхижээ.