Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа агентлагуудад ажиллаж эхэлжээ.

Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй газар дээр нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор шалгалтын ажлыг явуулж байна.

Ажлын хэсгүүд Засгийн газрын яам, агентлагуудад ажиллах явцдаа шалган туслахаас гадна илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, хариуцлага тооцох юм байна.

Эх сурвалж: АТГ

By updown

One thought on “БСШУСЯ-ыг АТГ-аас шалгаж байна”
  1. яамныТом албан тушаалтангууд болон БЯ ныхан тэтгэлэгтэй гадаадын хуваарийг аль нэг их дээд сургуулийн багш нараар жуучлуулж хуваарь зардаг жишээ олон бг шүү дээ тэтгэлэгтэй гайгүй хөгжилтэй орны хуваарь маш өндөр үнэтэй бг шүү дээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн