Хүмүүсийн дийлэнх нь шинэхэн хайрсан халуун боорцог, халуун хоол идэхийг эрхэмлэдэг. Тэгвэл энэ нь шүдэнд маш халгаатай зүйл юм. Олон жил хүнсний үйлдвэрт ажилласан хүн шүд болон аливаа зүйлээс харшламтай болсон байдаг. Тухайлбал хүнсний үйлдвэрт таван жил ажилласан хүн гурил бүтээгдэхүүнийг халуунаар нь хэрэглэснээр шүд хүүрч унасан тохиолдол байдаг аж.
Шүдний өвчлөлөөс үүдэж улаан хоолой, толгой, хүзүү болон уушгины хорт хавдар үүсдэг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ. Шүдний өвчин нь улаан хоолойн хорт хавдар үүсэх эрсдэлийг 136, толгой болон хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг 54, уушгины хорт хавдар үүсэх эрсдэлийг 68 хувь нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.
Шүд халуун хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд шүдний хатуу эд гэмтсэнийг анхааруулдаг. Шүд ямар нэг шалтгаангүйгээр өвдөөд байвал шүд цоорлын үйл явц хүндэрч, зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ. Иймээс зургаан сар тутамд эмчид үзүүлж, цоорлоос урьдчилан сэргийлж байх нь чухал.