suu.jpg

2018-01-02 14:23
“Сүү” хувьцаат компани бүтээгдэхүүн бүрийнхээ үнийг 200 төгрөгөөр нэмсэн байна. Тус компанийн зүгээс өнгөрсөн зун ихэнх нутгаар гандуу байсан төдийгүй малын гоц халдварт өвчин гарснаас сүүний гарц багасаж, өвөлжилт хүндэрч байгааг харгалзан малчид, фермерүүдээс татан авдаг сүүнийхээ үнийг нэг литр тутамд 200 төгрөгөөр нэмж байгаа хэмээн тайлбарлажээ. Харин иргэдийн зүгээс ийнхүү үнээ нэмсэнд нь дургүйцэх болоод […]

jessica.jpg

2018-01-02 14:19
Америкийн од, 36 настай Жессика Альба 2018 оны хамгийн мартагдашгүй том бэлгээ хүлээн авлаа. Тэрбээр нөхөр Кэш Уоррены хамт 2017 оны 12 дугаар сарын 31-нд шинэ хүнээ өлгийдөн авчээ. Хүүтэй болсон тэд баяраа хуваалцаж, зургийг нь хүртэл тавьсан байна. “Хэйс Альба Уоррен. 31.12.17. Шинэ жилийн хамгийн шилдэг бэлэг. Кэш бид хоёр маш их аз жаргалтай […]

tolgoi.jpg

2018-01-02 13:42
Шинэ жилээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Оюутолгойн уурхайн төслийн талбайд гал гарч,төслийн талбайд байрлах  хувцасны агуулах шатсан байна. Галын тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 15:00 цагийн үед ирсэнээр онцгой байдлын албан хаагчид галыг шуурхай унтраажээ.  

ihruud.jpg

2018-01-02 13:30
АНУ-ын Калифорни мужид шинэ жилийн шөнө нэгэн эмэгтэй 20 минутын зайтай хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Гэтэл хүүхдүүд нь хоёр өөр он, сард мэндэлсэн болж таарчээ. Эхний хүүхэд болох хүү нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний  23:58 цагт мэндэлсэн байна. Харин ихрийн өрөөсөн охин нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний 00:16 цагт төржээ. Ийнхүү […]

asa.jpg

2018-01-02 13:26
Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн хүсэл найман жилийн дараа биелж, сүмогийн дэвжээндээ иргэн ирсэн нь Японы “Абема” интернэт телевизийн “Асашёорюүг ялаад 10 сая” шоу нэвтрүүлэгт оролцсон явдал байв. Тэрбээр нэвтрүүлэгт оролцсон найман өрсөлдөгчөө бүгдийг нь ялсанаар тэмцээний ялагч болсон юм. Шинэ оноор үзэгчдийн хүртээл болсон уг нэвтрүүлгийн дараа Асашёорюү Д.Дагвадорж монголчууддаа хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ […]

eleg.jpg

2018-01-02 13:14
ЭМЯ, Монгол Эм Импэкс Концерн, хамтран элэгний С вирүсийн эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэх чиглэлээр өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг бүрэн хөнгөлөн, Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм байна. Монгол Улсын засгийн газар, төр хувийн хэвшлийн […]

mum.jpg

2018-01-02 13:12
Баяр амралтын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 632 эх төрж, 640 хүүхэд эсэн мэнд мэндэлжээ. Үүнээс 327 хүү, 313 охин байна. Харин 67 иргэн өвчний улмаас хорвоог орхижээ. Үүнээс насанд хүрэгчид 54, 0-5 хүртэлх насны хүүхэд 11, 5-18 насны хүүхэд 1 бүртгэгджээ. Эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ хэвийн явагдсан аж. 

Идэр-Од.jpg

2018-01-02 12:50
Олны танил, зарим эрхэм түшээдийн хүүхдүүдийг манайхан эцэг эхийнх нь хэргэм зэрэг, нэр усаар нь андахгүй танина. Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Д.Номуундарь, Ерөнхий сайд асан Д.Алтанхуягийн охин А. Саранзаяа гэх мэт сайн муу нэрээрээ олонд танигдсан. Тэгвэл сүүлийн үед “хит” болж байгаа Б.Идэр-Од гэх залууг элэглэгч, хөтлөгч, “ОНЦЦ дүмд” хүүхэлдэйн киноны зарим дүрд […]

bayr.jpg

2018-01-02 12:18
Шинэ жилийн баярын үдэш төв талбай дээр зохион байгуулсан “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний үеэр бага насны таван хүүхэд эцэг, эхээсээ төөрснийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Баярын өдрүүдэд нийслэлийн иргэд гэмт хэрэг, зөрчилгүй шинэ оноо тайван угтсан болохыг цагдаагийн байгууллагаас онцолж буй. Харин зөвшөөрөлгүй салют буюу пиротехникийн хэрэгсэл худалдаалсан хувь хүмүүст хариуцлага тооцож, мөнгөн […]