Америкийн од, 36 настай Жессика Альба 2018 оны хамгийн мартагдашгүй том бэлгээ хүлээн авлаа. Тэрбээр нөхөр Кэш Уоррены хамт 2017 оны 12 дугаар сарын 31-нд шинэ хүнээ өлгийдөн авчээ. Хүүтэй болсон тэд баяраа хуваалцаж, зургийг нь хүртэл тавьсан байна.
“Хэйс Альба Уоррен. 31.12.17. Шинэ жилийн хамгийн шилдэг бэлэг. Кэш бид хоёр маш их аз жаргалтай байна. Хэвэн, Онор нар ч дүүгээ төрсөнд ухаангүй баярлаж байгаа” хэмээн “Инстаграм” хуудсандаа мэдээлжээ.
36 настай Жессика Альба, 38 настай Кэш Уоррен нар 2004 оноос болзож эхэлсэн бөгөөд 2008 оны 05 дугаар сард Лос-Анжелест гэрлэж, 2008 оны 06 дугаар сарын 7-нд Онор Мари хэмээх анхны охиноо өлгийдөн авсан. Харин бага охин Хэвен Гарнер нь 2011 оны 08 дугаар сарын 13-нд төрсөн юм.