“Сүү” хувьцаат компани бүтээгдэхүүн бүрийнхээ үнийг 200 төгрөгөөр нэмсэн байна. Тус компанийн зүгээс өнгөрсөн зун ихэнх нутгаар гандуу байсан төдийгүй малын гоц халдварт өвчин гарснаас сүүний гарц багасаж, өвөлжилт хүндэрч байгааг харгалзан малчид, фермерүүдээс татан авдаг сүүнийхээ үнийг нэг литр тутамд 200 төгрөгөөр нэмж байгаа хэмээн тайлбарлажээ. Харин иргэдийн зүгээс ийнхүү үнээ нэмсэнд нь дургүйцэх болоод байна.