Ханхү Харри сүйт бүсгүй, Америкийн жүжигчин Меган Марклдаа Европт романтик амралтаа өнгөрөөх санал тавьжээ. Ингээд шинэхэн хос шинэ оноос өмнөхөн Францын Ницца буюу Номин эргийн зүг хөлгийн жолоо залсан байна.
Сонирхолтой нь шинэхэн хосын аялал анхнаасаа л хачин байдалтай эхэлжээ. Лондоны Хитроу нисэх онгоцны буудлын зорчигчид “British Airways”-ийн онгоцонд 09:55 цагт суухдаа л тэднийг таньж орхижээ. Тэд энгийн нислэгээр, тэр ч битгий хэл эконом ангилалд, 00-ын дэргэд суудал захиалсан ажээ.
Ингэхдээ тэд олны анхаарлыг татахгүйн тулд бусад зорчигчдоос түрүүлж суудалдаа суусан байжээ. Хосыг гурван бие хамгаалагч дагалдан явсан бөгөөд шуугилдсан олон зорчигч тэднийг нервийг барж гүйцжээ.
Харри энэ үеэр хүрэм, жийнс өмсөж, цонхны дэргэд нүүрээ саравчтай малгайгаар халхалсхийгээд суусан байна. Меган ч мөн хар бүрх малгайгаа доошлуулж, аль болох царайгаа харуулахгүйг хичээжээ. Зорчигчид уг онгоцыг төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө нисч, Ниццагийн нисэх онгоцны буудалд 20 минутын өмнө газардсанд гайхжээ. Нислэг нийт 2 цаг үргэлжилсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Харри, Меган нар Францын Ривьерт хэд хоног саатаж, Газар дундын тэнгисийн эрэг дээр орших тансаг шилтгээнд найзуудтайгаа баярлахаар төлөвлөжээ.
Ханхүү Харри, сүйт бүсгүй Меган Марклтайгаа. Сүйт бүсгүйн даашинз 75 мянган долларын үнэтэй.
Дашрамд сонирхуулахад Меган Маркл саяхан хэт үрэлгэн зангаасаа болж шүүмжлэлд өртсөн юм. Тэрбээр сүй тавьсныг тохиолдуулан авсан албан ёсны гэр зураг дээр 56 мянган фунт буюу 75 мянган долларын үнэтэй даашинз өмсчээ. Британичууд ханхүүгийн сүйт бүсгүйн үнэтэй даашинзанд дургүйцэж буйгаа илэрхийлсэн байна. Харин одоо будант Альбионы иргэд ханхүүгийн гэргийн хэмнэж сурч байгааг магтах биз ээ.