Интернэт хэрэглэгчид нэмэгдэхийн хэрээр цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо өсөх, арга нь нарийсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Гэвч энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн хохирогчдын тоо өдөрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай болжээ. Гэмт хэргийн хохирогч болох дөхсөн Goody Gift гэх хаягтай залуу өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлэг хүргэжээ. Түүний яриснаар шинэ жилийн баярын өдөр ээжээс нь 600 мянган төгрөг яаралтай шилжүүлэхийг гуйсан мсж иржээ.
Тэрбээр ээжтэйгээ утсаар ярьж асууснаар кибер халдлагаас урьдчилан сэргийлж чадсан байна. Учир нь түүний ээжид фэйсбүүк хаягаар нь оны шилдэг залууг шалгаруулах санал хураалтад лайк дарж дэмжихийг хүссэн линк иржээ. Гэтэл энэхүү линкээр дамжуулан гэмт этгээдүүд тухайн хэрэглэгчийн интернэтээр орж байсан бүх сайт, фэйсбүүк, твиттер сошиал хаяг болон банкны гүйлгээ, хуулгыг нь хуулбарлан авч, хамгийн их харилцдаг фэйсбүүк найзуудаас нь мөнгө гуйсан аж. Ингэхдээ хүмүүсийн дансыг ашиглаж байгааг дээрх хохирогч анхааруулав. Хэрвээ тухайн үед ээжийнх нь утас холбогдохгүй байсан бол эд хөрөнгөөрөө хохирох байсан гэв. Иймп хэн нэгэн үүнийг дэмжээд өгөөч гэсэн линк явуулбал хүсэлтээс нь татгалзахыг сэрэмжлүүллээ. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдэд цагдаагийн байгууллага хүнд суртал гаргалгүй үйлчилж, хатуу тэмцэхийг уриалжээ.