Орон сууц, үл хөдлөх хөрөнгө бэлэглэвэл 10 хувийн татвар авна

УИХ-аас 2017 оны төсвийг тодотгохдоо хувь хүн газар эзэмших, ашиглах эрхээ бэлэглэсэн тохиолдолд 10 хувийн татвар ногдуулах зохицуулалтыг оруулж баталсан юм. Ингэхдээ Татварын ерөнхий газар зах зээлийн ханшаар тухайн газрыг үнэлж, татвар авах аж. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд нэмэгдэж буй долоон төрлийн татвараас гадна, аж ахуй нэгж хоорондын газар, лицензын наймаа, хувь хүнд хамаарах газрын эрхээ бэлэглэсэн тохиолдолд татвар авахаар болж, өөрчлөгдөж байна.