Баян-Өлгий аймгийн залуу зураач А.Хайратын бүтээл Ерөнхийлөгч Х.Баттулгын хөрөг шинэ жилийн баярын цэнгүүний үеэр зохион байгуулсан дуудлага худалдаагаар таван сая төгрөгөөр зарагджээ. Зөвхөн хадаас, оёдлыг утсыг ашиглаж хийдгээрээ онцлогтой стринг арт стилээр бүтээсэн энэ хөрөг 90х70 см-ийн хэмжээтэй бөгөөд 1200 ширхэг хадаас, 750 м орчим утас зарцуулжээ.
Залуун уран бүтээлч А.Хайрат “Абай”, “Казахын баатар”, “Хүлэг морь” зэрэг стринг арт, хагас товгор баримал бүтээлүүдээрээ олны танил болоод буй. Тэрбээр хөргөө бүтээхдээ 10 гаруй хоног зарцуулсан байна.