Б.Идэр-Одын ээжийг монголчууд андахгүй
2018-01-02 12:50

Олны танил, зарим эрхэм түшээдийн хүүхдүүдийг манайхан эцэг эхийнх нь хэргэм зэрэг, нэр усаар нь андахгүй танина. Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Д.Номуундарь, Ерөнхий сайд асан Д.Алтанхуягийн охин А. Саранзаяа гэх мэт сайн муу нэрээрээ олонд танигдсан. Тэгвэл сүүлийн үед “хит” болж байгаа Б.Идэр-Од гэх залууг элэглэгч, хөтлөгч, “ОНЦЦ дүмд” хүүхэлдэйн киноны зарим дүрд дуу оруулсан гэдгээр нь хүмүүс андахгүй. Ээжийнхээ нэрээр биш өөрийнхөө хүч чадлаар нийгэмд танигдаж яваа энэ авьяаслаг залуу УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл болон анхны нөхөр Л.Бат-Эрдэнэ агсны хүү юм байна.